8o
Улаанбаатар хот
mobile menu

СТАТИСТИК: Манай улсын ажилгүйдлийн байдал

2018-01-28 11:50:00

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиргааны статистик мэдээгээр дүүргийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэл хотод өнгөрсөн оны 12 дугаар сарын мэдээгээр 7043 байжээ. Ингэснээр ажилгүйчүүдийн тоо өмнөх оноос 4945 хүн буюу 41.3 хувиар буурчээ. Нийт ажилгүйчүүдийн 56.3 хувь нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй нийт ажилгүйчүүдийн 18.9 хувь нь 15-24 насныхан, 42.9 хувь нь 25-34 насныхан, 21.2 хувь 35-44 насныхан, 17.0 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байна.

 Мөн бүртгэлтэй ажилгүйчүүдийн

  • 23.1 хувь нь Сонгинохайрхан
  • 19.7 хувь Баянзүрх
  • 16.4 хувь Сүхбаатар
  • 12.1 хувь нь Баянгол
  • 9.4 хувь нь Хан-Уул
  • 9.2 хувь нь Чингэлтэй
  • 5.1 хувь нь Багануур
  • 2.4 хувь нь Налайх
  • 1.8 хувь нь Багахангай дүүргийн иргэд байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
7777777
ХУВИЙН ОЛОН ИХ,ДЭЭД НЭРТЭЙ СУРГУУЛИЙГ БҮГДИЙГ ХААЖ ОРОНД НЬ ТМС-Г ОЛОНЫГ БАЙГУУЛЖ УЛС ЭХ ОРОНДОО ХӨДӨЛМӨР ХИЙЖ АМЬДАРДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ....
2018/01/28 202.55.191.205