09.00
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл ахуй, цацрагийн аюулгүй байдлын нийгэмлэг, Монголын Геофизикчдийн холбоо хамтран “Каротажийн хайгуул, судалгааны үеийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг МХЕГ-ын хурлын танхимд зохион байгуулна.
11.00
- Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Ерөнхий сайд танхимын гишүүдийнхээ хамт Төрийн ордны 'Б' танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
12.00
- MN мэдээллийн төвд ''Хийрхсэн намчирхал орон нутгийн иргэдийг талцуулж ахуй амьдралыг нь доройтуулж байгааг таслан зогсоох зорилгоор орон нутгийн сонгуульд нам оролцдоггүй тогтолцоог бий болгож, Үндсэн хууль, Улс төрийн намын болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах'' тухай асуудлыг хөндөж “Намгүй сум, дүүрэг” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
13.00
- MN мэдээллийн төвд Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдэгдэл хийнэ.
14.00
- 'Пёнчан-2018' өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчдад олимпийн хувцас гардуулах ёслол болно. Ёслолд олимпод оролцох баг тамирчид оролцоно. Арга хэмжээ Спортын төв ордны гурван давхарын хурлын 303 тоот өрөөнд болно.