8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Ц.Нямдорж сайдыг машинаа зар гэж хэлсэн

2018-01-29 11:04:00

Сэхээний тасагт байсан эдийн засгийг энгийн тасагт шилжүүллээ

2018-01-29 11:49

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангаа танилцуулахдаа хэлсэн "ОНЦЛОХ ИШЛЭЛ"-ийг хүргэж байна. 

  1. 2017 онд эдийн засгийн 4 хувийн бодит өсөлт гарлаа.
  2. Өвөг дээдсийнхээ байгуулсан эртний түүхт улсынхаа хувь заяаг бид дампуурлаар шийдэж болохгүй
  3. ОУВС-тай хамтран ажиллах сонголт хийсэн. Энэ сонголт зөв байж ээ гэдэг нь харагдаж байна.
  4. Малын тоо толгой өссөн. 66.2 сая малтай болж 4.2 саяар нэмэгдсэн байна. 2017 онд бид 27.8 мянган тонн мах экспортолж 137 тэрбум төгрөгийн орлого олжээ
  5. 2017 онд бид Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлж барагдууллаа. Мөн Чингис бондын 500  сая ам.долларыг төллөө.
  6. Зүйрлэж хэлбэл сэхээний тасагт байсан эдийн засгийг энгийн тасагт шилжүүллээ.

  7. 2018 онд бид эдийн засгийг эмнэлгээс гаргаж гэрт нь авчрах, 2019 онд ажилд нь оруулах хэрэгтэй.

  8. Бид дан ганц уул уурхайг шүтсэнээс болж эдийн засаг түүхий эдийн бүтээгдэхүүн дагаад унадаг. Дээр нь хоёр хөрш болон олон улсын байгууллагуудад нэр хүнд унасан маань бидний зовлон.

  9. Бид оношоо тогтоосон тул эмчлэх ёстой. Зовлонгийн шалтгаанаа засаж залруулах нь Шинэ Засгийн газар бодлого. 

  10. Монгол гэдэг айл жилдээ 6 төгрөг олж 8.50 төгрөг зардаг байна. Хоёр төгрөгөө гадаад дотоодын тусламж зээлээр бүрдүүлдэг

  11. Урд өмнөх Засгийн газруудын сайн сайхан хийж бүтээсэн зүйлийг нь үргэлжлүүлж, алдааг нь засна. 

  12. Монгол хүн эх орондоо айх аюулгүй, гэдэс цатгалан, сэтгэл амар амьдрах ёстой. Үүний төлөө Монголын төр засаг ажиллах ёстой. 

  13. Эрүүл биетэй, саруул ухаантай, ажилтай, орлоготой, ирээдүйтэй итгэлтэй Монгол хүн эх орондоо амьдрах ёстой

  14. Монгол Улс хөгжлийн замд явахдаа хос эдийн засагтай болох ёстой. Үүний нэг нь уул уурхай, нөгөө нь хөдөө аж ахуй юм

  15. Засгийн газрын бодлогын төвд монгол иргэн байна. Иргэн рүүгээ чиглэсэн улс төр, эдийн засгийн бодлого хэрэгжүүлнэ.

  16. ХХОАТ-ын 4 шатлалыг зогсоолоо, 1 шатлалтай болголоо. Хуучнаараа үлдэж байна гэж ойлгож болно.

  17.  Эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээж байна

Ерөнхий сайд танхимын гишүүдийнхээ хамт мэдээлэл хийж байна

2018-01-29 11:04

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр 100 хоногийн ажлаа тайлагнаж байна. Өнгөрсөн оны  10 дугаар сарын 4-нд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар томилж байсан. Үүнээс хойш Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногтойгоо золгож байна. 

Энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар яг одоо  Ерөнхий сайд танхимын гишүүдийнхээ хамт мэдээлэл хийж байна.

Мэдээллийг chuhal.mn сайт шууд дамжуулж байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
НДШ-ийн нэмэлтээ буцаагаачээ. Тэр чинь бүх их бага гэлтгүй хүний цалин орлогыг 1%-иар бууруулаад байгаа ш дээ. Татвар бол өндөр цалинтай хэсэгт л нөлөөлж байсан
2018/01/29 103.194.176.101