8o
Улаанбаатар хот
mobile menu

НӨАТ: Мэдээлэл нь дутуу, алдаатай хэрэглэгчид буцаан олголтоо авах боломжтой

2018-01-29 12:09:05

Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хувийг буцаан олгуулахаар иргэдийн мэдээллийг  хянан баталгаажуулж, Сангийн Яаманд хүргүүлсэн байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Сангийн Яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу буцаан олголтыг шилжүүлдэг.

Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдах бөгөөд энэ тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ засварлаж, буцаан олголтоо авах боломжоор хангаж өгөх юм.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Алдааг нь засч төр иргэдэд олгох ёстой .буцаан олголтыг иргэд хэл амгүй олгож харин энэ сугалаа гэдгээ зогсоо төсөвтөө үлддэг болго
2018/01/30 202.9.43.29