Яг одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүдэг Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнаж байна. Энэ үеэр ОУВС-тай тохиролцож, Хувь хүний орлогын албан татварын нэмэгдлийг буцааж 10 болгож байгаагаа мэдэгдэв. Мөн тэтгэврийн насыг хуучнаар нь үлдээхээр болсоноо онцолсон юм. Тодруулбал, хувь хүн өөрөө хүсвэл эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтэгвэрт гарч болох юм байна.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ХХОАТ бухимдал үүсгээд байсан. Буцаад хуучин хэлбэр рүүгээ орох шийдэлд хүрсэн. Тэтгэврийн нас ч гэсэн буцаад хуучин хэлбэртээ орохыг ахмадууд өөрсдөө сонгох боломжтой боллоо" гэв.
Д. Болор