8o
Улаанбаатар хот
mobile menu

АН: 60 тэрбум төгрөгийн хуйвалдаанаар гарч ирсэн парламент ҮХ-ийн өөрчлөлтийг хэлэлцэх эрхгүй

2018-01-29 14:06:00

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна. Тус бүлэг дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцжээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд АН өөрийн байр сууриа нэгтгэсэн байна. Мөн  Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн хэлэлцүүлгийг ярилцаж, БОАЖЯ-ны мэдээллийг сонсчээ.

Тэрбээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг 60 тэрбум төгрөгийн хуйвалдаанаар гарч ирсэн парламент хэлэлцэх эрхгүй гэж үзлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг онцгой авч үзэх ёстой. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг намрын чуулганаар багтаан батлахаар оруулж ирж байна. Нийслэлд газар, дэд бүтэц гээд олон тулгамдсан асуудал байгаа. Анхны хэлэлцүүлгийн үеэр байр сууриа илэрхийлнэ. Био аюулгүй байдлыг хангах үндсэн хөтөлбөргүй явж ирсэн. БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭМЯ энэ асуудлаар хамтран ажиллах шаардлага үүсч байгаа юм байна. Сүүлийн үед төсвийн зардалтай холбоотой асуудал яригдах боллоо. Нөгөө төсвийн хяналт нь хаана байна. Үүнийг зайлшгүй хянах шаардлагатай боллоо. Тиймээс төсвийн хуулийг сайжруулах шаардлага үүсч байна.  Манай бүлэг энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгууллаа. Засгийн газрын 100 хоногийн тайлан мэдээлэл явж байна. Ард иргэдийн бухимдал их байгаа. Татварын асуудлаар манай шаардлагын хариуг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Татвар тогтоосон нь алдаа болж хувирч байна.   Засгийн газрын бодлогогүй, болчимгүй шийдвэрийн эцсийн дүнд ард иргэд хохирч байна.  Ерөнхий сайд “эдийн засаг сэхээнээс  гарч, энгийн тасагт шилжлээ” гэж байсан.  Тэгвэл ард түмэн хэзээ сэхээнээс гарч энгийн тасагт шилжих вэ? гэдгийг асуудлыг АН үргэлж  шаардах болно. Амлалтаас амлалт руу шилжсэн, ард түмэн амлалтад алгадуулсан 100 хоног болж өнгөрлөө. Эдийн засгийн өсөлт нь ард түмэнд бодитой туссан байх ёстой.  Гэтэл Засгийн газар бодлогогүй алхам хийж байна хэмээлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн ямар заалтыг дэмжихгүй байна вэ?

-Ард түмний итгэлийг дааж, бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байгаа энэ намын үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэж үзсэн.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ЭРДЭНЭБАТ АА АРД ТҮМЭН ТА НАРТ ЭЛЭГДҮҮЛСНЭЭ МАРТАЖ АМЖЖАГҮЙ БАЙНАА ЯРЬСАН БОЛГОН ЧИНЬ ХУДАЛ ИТГЭХ АРГАГҮЙ ЗҮЙЛ БҮҮ ЯРЬ ХЭНИЙ ТӨЛӨӨ ЯМАР ЗОРИЛГОТОЙ ЯРИАД БАЙНА ИЧИХ МУУ ЗҮЙЛ БИШ
2018/01/29 150.129.141.107