8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Магнай: Энэ засгийн газрын бүх сайд нар 2018 оны 390 саяын үнэтэй 570 машиныг захиалсан

2018-01-29 14:28:03

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Н.Ганибал, АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажилд хийсэн дүгнэлтээ танилцууллаа. Тэд “МАН Засгийн эрхийг авсан жил зургаан сарын хугацаанд сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ хангаж ажилласангүй” хэмээн үзжээ. 2016 оноос хойш ам.долларын ханш, инцляци, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн нь МАН хэрхэн ажиллаж, ямар бодлого хэрэгжүүлж байгааг харуулсан гэдгийг онцолж байв. Энэ үеэр О.Магнай “Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын Засгийн газарт үндсэн гурван асуудал тавьж огцруулсан. Нэгдүгээрт, 807.8 тэрбум төгрөгийн концессийн гэрээг Засгийн газрын хэдхэн гишүүн хуваан авсан, хоёрдугаарт, хүүхдийн мөнгийг эрх тэгш олгохгүй байна, гуравдугаарт, төрийн албыг төрлийн алба болголоо гэсэн. Гэтэл өнгөрсөн 100 хоногт хүүхдийн мөнгө хүүхэд бүрт очсонгүй, 807.8 тэрбум төгрөгийн концессийн гэрээ хүчингүй болсонгүй, ах дүүгийн томилгоо харин ч эрчээ авлаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохдоо “60 тэрбумын асуудалд улс төрийн хариуцлага тооцно” гэж байсан. Гэтэл нэг ч хүн улс төрийн хариуцлага хүлээсэнгүй.

Эдгээрээс дүгнэвэл “У.Хүрэлсүх нүүрсний гэрээ хийж, зэсийн наймааг гартаа авахын тулд өмнөх Засгийн газраа огцруулж Ерөнхий сайд болсон байна” гэдэг дүгнэлт хийхээс өөр аргагүй” гэв. Түүнчлэн Засгийн газар дундаж давхаргад халгаатай шийдвэрүүд гаргаж байгаа нь дундаж давхаргыг байхгүй болгож буйг онцлоод ОУВС-тай байгуулсан гэрээндээ өөрчлөлт оруулах замаар татварын асуудлыг шийдвэрлэх боломж байсан гэдгийг хэллээ. Мөн шатахууны үнэ нэмэгдэж, зохиомол хомсдол бий болсон нь Ерөнхий сайдын удаа дараа хийсэн мэдэгдэлтэй холбоотой. Гэтэл салбарын сайдууд нь шатахууны үнийг хянаж байгаа гэсэн нь Засгийн газрыг бүхэлдээ нэгдмэл биш байгааг харуулж байна. У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд “Төрийн сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулах нь Засгийн газрын нэн тэргүүний ажил байна” гэсэн боловч үүнийгээ ч хэрэгжүүлсэнгүй. Түүний Засгийн газрын 100 хоногт эдийн засгийг тэтгэх томоохон төсөл хөтөлбөр яригдсангүй, өмнө нь хэрэгжиж байсан шилэн дансны хууль хэрэгжсэнгүй, эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийгдсэнгүй гээд шийдвэрлэж болох олон ажилд ахиц гарсангүй гэдгийг дурдсан юм. Мөн "Энэ засгийн газрын бүх сайд нар 2018 оны 390 саяын үнэтэй 570 машиныг захиалсан" гэв. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hurelsuh huuramch nohor
Hurelsuh bol tun yozgui hun shuu. Arai bolohgui huneer davhar deeltei Tsogzolmaagaar said tavichaad toohgui suuj baigaa. Bas 60 terbumiin asuudliig ogt shiideegui harin hamaatnaar saiduudaa songoson.
2018/01/30 109.88.143.224
нам бус
Магнай болио.2008он 7сарын1 яав.Хэргээс мултрах ганц зам АН д элсэв.
2018/01/29 122.201.22.231
Доржмээрэн
МАН-ны бууны ноход Ардчилалын гэсэн бүхнийг гутаахын тулд цаанаасаа захиалга авч мөн их хуцах юм даа ,Хүнийг хэлбэл өөрт, хүнцэл идвэл араанд гэдэг юм. Хэлсэн үг өөрт чинь нэгэн цагт гай болно шүү
2018/01/29 66.181.160.80
ард
Хүү минь дэмий юманд хошуу бүү дүр мунхагийн ухаан нь богино уруул нь урт зүгээр л өдөр хоног бар дэмий юм дэмий л байдаг шүү дээ намын байр шатаасан хохиролоо барагдуул олон хүнийг зовлонд унагасан
2018/01/29 66.181.182.111
ИРГЭН
Ардчил ан намд с.эрдэнэ О.МАГНАЙ НАР БАЙХ ЮМ БОЛ УРАГШШАА ЯВАХГҮЙ ДЭЭ ЭНЭ НАМ ЁРСНХИЙЛӨГЧ НАР 20 ОНЫГ МӨРӨӨДӨЖ ОДООНООС СОНГУУЛЫН СУРТАЛЧИЛГААГАА ХИЙГЭЭД ЭХЭЛС ЭН ШҮҮ АРД ТМЭЭН БИТГИИ ХУУРТААРАЙ
2018/01/29 103.26.193.194
Зочин
ЭНЭ МАГНАЙ ҮЛ БҮТЭХ НӨХӨР ШҮҮ ТАМИНЬ ЭЭ ХУДЛАА ХЭЛЭХ ГЭЖ ТАНАГАА АЛДСАН АМЬТАН НЭЭГ Л ИХ ДЭЭВЭР ШИГ УРУУЛ ДЭВСЭЖ ИРЭЭД ЛХУДЛАА ЯРИНА ШҮҮДЭЭ ЭЭ БУРХААН.....
2018/01/29 103.26.193.194
Mangas
Hust ta nar oorsdoo yaalaadaa gadaad yamnii hobch har saidiin monnisaas asem gej ochnoon mashin abch baahan hahuuli absan bizdee muu hulgaichuud ardchilaliin luibarchid oorsdoo uls ornoo mohliin irmeg
2018/01/29 106.154.63.6
ммм
Эрх мэдэлгүй болчихоороо эд нар ингэж тоглолт хийж гарах юм. АН-ынхан улсаа нурааснаа мартчихсан уу
2018/01/29 180.149.78.99
nmutl
Оффшорт мөнгөө нуусан уу? Дим сам, Самурай бондын мөнгө хаачсан бэ? Та нарын идсэн мөнгөөр үр хүүхдүүд чинь гадаад дотоод зугаалж Ядарч л явна уу гэж, ямбалж суусан АН ам асууж жагсаж цуглах гэнэ?. А
2018/01/29 183.177.100.3
nmutl
Чингис бонд Самурай бондын нэрээр ууж идсэн чинь багадаад улс орныг үймүүлэхээр санаа сэтгэл шулуудав уу? Чингисийн бондын 1,5 тэрбум доллар хаана байна 150 хүн төрөөс төрсөн тэрбумтан болсон уу?
2018/01/29 183.177.100.3