8o
Улаанбаатар хот
mobile menu

E-Mart худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраалаа

2018-01-29 15:12:00

Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд E-Mart худалдааны төвийн агуулах шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу 2018 оны 01 сарын 29-ний 02:04 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.

Гал түймэр тус худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах бараа хүлээн авах 11х14 метрийн хэмжээтэй үүдний хэсэгт гарч, хүнсний бараа материал шатаж байсан байна.

Гал түймрийн улмаас түлэгдсэн, гэмтсэн хүн байхгүй байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид дөрвөн тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hi
Zogsoolru ni oroh gej vvden deh haruul uwguntei ni bainga margaldana 2 tsag boloogui bhad mungu nehne
2018/01/30 103.10.21.126
Зочин
denduu unetei l um bn lee shd baraa ni
2018/01/29 66.181.191.245