МАН-ын байрны гадна хэсэг бүсгүйчүүд хагас нүцгэн жагсаал хийв. МАН-ын байрны гадна өнөөдөр хэсэг бүсгүйчүүд хагас нүцгэн 20 орчим минут жагсав. Уг жагсаалыг ''Иргэдийн шударга шүүх'' ТББ-ын дэргэдэх ''Ээжүүдийн холбоо''-ноос зохион байгуулжээ. Жагсаал хийж буй эмэгтэйчүүд нь худалдаа эрхлэгчдийн төлөөлөл, ТҮЦ эрхлэгчдийн холбооны гишүүд юм байна. Гэтэл тэдний ТҮЦ-ийг ачиж байгааг тэд эсэргүүцэв. Тэд ''Амьдралаа залгуулдаг бизнесийг нь улсаас албадан устгаж байгааг эсэргүүцэж байгаа'' гэж тайлбарлав. Жагсагч эмэгтэйчүүд ''Оффшорчдыг зайлуул'' гэсэн утга агуулгатай хэд хэдэн лоозон барьж жагсжээ.
Энэ удаагийн нүцгэн эмэгтэйчүүдийн жагсаал анх удаагийх биш. Учир нь өнгөрсөн жил эмэгтэйчүүд оффшорт байгаа мөнгийн татаж оруулж ирэх талаар эсэргүүцлээ илэрхийлж жагссан байсан юм. Өнөөдрийн жагсаал ийнхүү 2 дахь нь юм.