8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: "Эрдэнэт"-ийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн

2018-01-29 16:07:00

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад 100 хоногтойгоо золгов. Уг 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагналаа. Тэрбээр энэ үеэр тэтгэврийн насыг нэмэх шийдвэрээ буцаасан иргэд тэтгэвэрт гарах насаа өөрсдөө сонгох боломжтой болсон гэсэн. 2017 оныг бид амжилттай үдлээ. Төсвийн орлого 500 тэрбумаар давсан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, 1.2 тэрбум ам.долларт хүрсэн, гадаад валютын нөөц нэмэгдэж, 3.2 тэрбум ам.долларт хүрлээ. Айл чухал үедээ хэрэглэхээр хэдэн цаасаа арслантай авдартаа хадгалдаг. Түүнтэй адил Монголбанкинд цэвэр албан нөөц гэж бий. Тэр нь 3.2 тэрбум ам.долларт хүрсэн. Валютын нөөц нэмэгдсэнээр долларын ханш буурч байна. Валютын огцом өөрчлөлтөөс болж алдагдал их хүлээдэг байсан. Төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ийн 20 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд 9 хувь болсон. 2018 онд төсвийн алдагдлыг найман хувьд хүргэнэ.  Мөн ирэх жилээс түүхий нүүрсийг Улаанбаатар руу оруулж ирэхийг хориглосон гэв. 

Төрийн албан хаагчдын цалинг нэмж тэтгэвэрт гарах насыг хуучнаар нь үлдээнэ 

Тодруулбал,  Олон улсын валютын сангийн ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт Улаанбаатарт ажилласан. Энэ үеэр Засгийн газрын зүгээс зарчмын чанартай 4 асуудлыг тавьж шийдвэрлүүлжээ. Нэгдүгээрт эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээсэн байна. Мөн хортой нөхцлөөр тэтгэврээ тогтоолгох бол эрэгтэй 55, олон хүүхэдтэй эмэгтэй 50 наснаас тэтгэвэрт гарч болох аж. Түүнчлэн тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмэх шийдвэрээ эргэн харж хугацааг нь 3 сар болгож бууруулахаар ярилцжээ. Мөн Хүн амын орлогын албан татварын 4 шатлалыг зогсоож, нэг шатлалтай болгох нь. Ингэснээр татварын хувь хэмжээ өмнөх шатлал руугаа орох юм. Тус шийдвэртэй холбогдуулж нэгдүгээр сард төлсөн татварыг буцааж олгохоор болжээ. Цаашлаад Төрийн албан албан хаагчдын цалинг нэмэхээр ярьж тохиролцсон бөгөөд ирэх онд нэмнэ. Мөн Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 60 хувь болгож бууруулсан байсныг 80 болгож нэмэхээр ярилцаж байгаа аж.  Засгийн газар эдгээр асуудлыг УИХ-д хууль болгон өргөн барихаар болсон байна. Учир нь намрын чуулган удахгүй хаалтаа хийнэ. Тиймээс чуулган завсарлахын өмнө дээрх асуудлуудыг бүрэн шийдвэрлэх чигтэй ажиллаж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулж ирэхийг хориглолоо 

Засгийн газрын тэргүүн 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ээс Улаанбаатар хот руу нүүрс нэвтрүүлэхийг хориглох болж байгааг онцоллоо. Энэ бол агаарын бохирдлыг бууруулахын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг аж. Иймээс нийслэлийн гэр хорооллын иргэд одооноос бэлтгэл хангаж эхлэх. Мөн энэ онд 10 мянган айлыг ипотект, 2000 айлыг түрээсийн орон сууцанд хамруулах болно гэсэн юм.

Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ёстой

БНСУ-д айлчлал хийх үеэр БНСУ-ын ерөнхийлөгч Монгол Улсыг Азийн супер сүлжээнд оролцохыг хүссэн. Өмнийн говьд нар, салхины эрчим хүчийг ашиглах асар их нөөц бий. Энэ эх үүсвэрийг ашиглаад дэлхийд байхгүй том сэргээгдэх эрчим хүч байгуулах боломжтой гэсэн саналыг БНСУ-ын ерөнхийлөгч тавьсан. Одоо Монгол Улс Зүүн хойд ази, Евро ази руу хандаж, ажиллах зайлшгүй шаардлага байна.  Нефтийн үнийн өсөлтөөр нэлээдгүй шуугиан дэгдээлээ. Үнийг тогтворжуулах, хомсдол бий болгохгүйн тулд Засгийн газар А-80, АИ-92-ын Онцгой албан татварыг тэглэсэн. Хангамж сайжирч байна гэдэг мэдээлэл ирсэн. Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ёстой, эхлүүлнэ, үр дүнг нь үзнэ. Монгол Улс жилд 1.5 сая тонн түүхий газрын тос Хятад руу гаргаж байна. Дотооддоо боловсруулбал хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой. Үндэсний аюулгүй байдлаа бодсон ч, эх орноо бодсон ч нефтийн үйлдвэр байгуулах ёстой. Энэ бол үндэсний хувьсгал. Засгийн газар нефтийн үйлдвэр байгуулахад Энэтхэг улсын Экзим банктай хамтран ажиллахаар тохирсон. Хавар ажлыг нь эхлүүлнэ. Хоёр жилд Засгийн газар таван аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбоно. 2000 онд анх Мянганы замыг эхлүүлэхэд “Мянгуужингийн хөтөлбөр” гэж шүүмжилдэг байсан гэлээ.


Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын сайд нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Асуулт, хариултын дэлгэрэнгүйг хүргэе.

У.Хүрэлсүх: Ц.Нямдорж сайдыг унаагаа зарж, орлогыг нь төсөвт оруул гэсэн

- -Япон, Канад, АНУ-д Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайд нарын асуудал таг боллоо. Хэзээ энэ асуудал шийдэгдэх юм бэ. Хуурамч шатахуун борлуулдаг, түүнд нь УИХ-ын гишүүд холбоотой гэдэг юм яригдаад байх юм. Хууль хяналтын байгууллага юу хийж байна вэ?

-Элчин сайд нар томилогдох ёстой. Ерөнхийлөгчтэй энэ асуудлаар өнөө маргаашгүй уулзаж, эцсийн шийдвэр гаргана. Хуурамч шатахууны асуудлыг холбогдох газруудад шалгаж байна. Нэрийг нь мэдчихвэл би хариулах гээд байна. Хэнтэй холбоотой юм болоо. Ийм асуудал байвал хариуцлага хүлээх ёстой.

-Ц.Нямдорж сайд 300 гаруй сая төгрөгийн үнэтэй жип машин унаж байна. Цаана нь хэд, хэдэн сайд үнэтэй машин унаж байна гэх. Үргүй зардлыг бууруулна гэдэг амлалттай тань хэр нийцэж байна вэ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар: -Яагаад ганцхан Ц.Нямдорж сайдын унааны асуудал яриад байгааг ойлгохгүй байна. Өмнөх Засгийн газрын үед сайд, дэд сайд нар бүгд том, том жип унаж, үргүй зардал гаргадаг нь ихэссэн байсныг манай Засгийн газар харин ч цэгцэлж байна. 3.8 тэрбумаар авто машины парк шинэчлэл,  10.5 тэрбумаар барилгын засвар, шинэ тавилга авахаар байсныг цуцалсан. Мөн 20 тэрбумаар удирдлагын цалинг бууруулж, хэмнэлт гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шадар сайд зэрэг орон нутагт ажилладаг сайд нарт туулах чадвар сайтай машинаар хангах шаардлага байгаа. АСЕМ-аар хэрэглэж байсан үнэтэй машин. Борлогддоггүй авто машиныг шилжүүлсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Тансаг хэрэглээнээс татгалзаж, орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Ц.Нямдорж сайдыг унаагаа зарж, орлогыг нь төсөвт оруул гэсэн. Өөрөө ч аваад унасан юм биш юм байна лээ. Сайд энэ асуудлаа өөрөө шийдчих байх өө. 

-Тавантолгой төсөл дээр ямар бодлого барьж байна вэ? 

-Иран, Герман, Польш, Япон коксжих нүүрс авъя гэж байна. Би Тавантолгойг Эрдэнэсийн сан болгохын төлөө ажиллана.  Олон улсын стандартын дагуу тоглох. Тавантолгой хамгийн түрүүнд хөдлөх ёстой төсөл. 

Хүн амын орлогын албан татвар, Онцгой албан татвараар орж ирэх орлогын хэмжээ буурах боллоо. Үүнийг ямар эх үүсвэрээс нөхөх вэ. Ипотекийн зээлд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулах вэ. Эх үүсвэр хязгаартай болчихоод байна?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:  Төсөвт тодотгол хийхгүй ээ. Төсвийн тодотгол хийнэ гэдэг нь төсвийн сахилга батыг алдагдуулдаг. Татвар нэмэх асуудал 2017 оны дөрөвдүгээр сард шийдэгдсэн. Хүн амын орлогын албан татварын орлогыг шатлалтай болгохдоо 2018 оны төсөвт 51 тэрбум ам.доллар орж ирнэ гэж тооцсон. Татварын шатлалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд цалингаа бууруулж, цалингийн бус орлогыг нэмэгдүүлэх асуудал гаргаж эхэлсэн учраас хуучнаар нь үлдээхээр ОУВС-тай тохиролцлоо.Мөн А-80, Аи-92-ын ОАТ-ыг тэглэсэнтэй холбоотойгоор төсвийн орлого 68 тэрбумаар дутна. Эдийн засгийн өсөлт, төсөвт бий болгож байгаа сахилга бат зэрэгтэй холбоотойгоор орлогын бууралт гарахгүй болов уу.   Ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд улсын төсөвт 120 тэрбумыг, төв банк 200 тэрбумын зээл гаргадаг. Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдсоноос хойш Засгийн газар арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл аваагүй. 2018 онд ч мөн өндөр хүүтэй зээл авахгүй. Засгийн газар өөрөө арилжааны банкны том зээлдэгч байхаа больсноор зээлийн хүү буурах бололцоог олгоно. Нөгөө талдаа хувийн хэвшлүүдэд зээл очих боломжийг бүрдүүлж байгаа юм.

У.Хүрэлсүх. Манай гэр бүлээс гурван хүн Солонгост ажил хийж байгаа 

-Газрын тос боловсруулах үйлдвэр дээр хоёр хөршийн ашиг сонирхол нийцэж байгаа юу. “Эрдэнэт” үйлдвэр дээр гаргасан Засгийн газрын шийдвэр хууль зөрчөөгүй юу. Ажлын байргүйгээс монголчууд олноороо БНСУ-д ажилладаг боллоо. Эрүүл саруул залуусаа Солонгос руу явуулах нь хэр зөв бодлого вэ? 

- Гадагшаа явах нь түр зуурын үзэгдэл. Эх орондоо ирсэн байсан иргэдийн 40 хувь нь буцаад явсан байгаа. Цалин багатай, эдийн засаг хямралтай учраас амьдрал ахуйгаа залгуулахын тулд гадагшаа явж байгаа. Том төслүүдээ явуулах ёстой. Тэгвэл гадаадад гарсан монголчууд ирнэ. Манай гэр бүлээс гурван хүн Солонгост ажил хийж байгаа. Сая би БНСУ-д айлчлахдаа визний асуудал тавьсан. Нийтдээ 114 мянган монгол хүн гадаадад ажиллаж, суралцаж байна. Тэднээс 46 мянган нь БНСУ-д ажиллаж, амьдардаг. Гэрээт ажилчин нь 6233 байгаа юм. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд гадаад оронд ажиллаж, гэр бүлдээ мөнгө төгрөг явуулж, ар гэрээ тэтгэж байгаа хүмүүстээ баярлалаа гэдгээс өөр юу хэлэх билээ.  Бидний өнөөдрийн энэ зовлонг хөгжсөн бүх орон туулсан юм билээ. Гэхдээ Монгол Улс хөгжинө, 10, 20 жилийн дараа хараарай. Хөгжихийн төлөө бодлоготой, сахилга баттай ажиллах ёстой. Хэн нэг орны хүн ирээд Засаг дарга, Ерөнхий сайд хийхгүй. Зовлонгоо, жаргалаа ч хамтдаа хуваалцах ард түмэн бол 3.2 сая иргэн. “Эрдэнэт”-ийн асуудлыг хуулийн дагуу шийдсэн. Заргалдах уу, яах вэ гэдэг нь нөгөө талын асуудал. Засгийн газар, УИХ хувийн өмчийг нийгэмчиллээ булааж авлаа гэсэн зүйл ярьдаг. Ард түмний өмчийг хууль бусаар хувь хүмүүс авч болохгүй биз дээ. Тийм учраас Засгийн газар гаргах ёстой шийдвэрээ гаргасан. Улсын дээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад Засгийн газар ийм шийдвэр гаргалаа гэж байгаа, үгүй шүү. Засгийн газар УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлсэн. Цэр нь цээжиндээ байх ёстой. Эмхлэх ёстой юмаа эмлэх. Бүх юмны өмнө өвдөг сөхөрч явдаг төр байх ёсгүй. Ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж, дуугарах ёстой үедээ хэлэх ёстой үгээ гаргах ёстой. Монголын төр хүчирхэг байх ёстой. Ингэж байж улс шиг улс, төр шиг төр байна. “Эрдэнэт”-ийн асуудлыг УИХ-аар оруулна. Тодорхой хувийг иргэд иргэдэд эзэмшүүлнэ. Цаашдаа улсын үйлдвэрийн газруудыг хувьцаа болгон гаргана. Ард иргэд нь хувьцаа эзэмшдэг, ашиг хүртдэг байх ёстой. Тавантолгой ажиллана гэдэг ард иргэд ногдол ашиг хүртдэг болно гэсэн үг. Энийг л хийх ёстой.

-Цэргийн албыг 2-3 жил болгох нь зөв гэдэг асуудал яригдаад эхэллээ. Энэ асуудалд Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?

Мэргэжлийн хүмүүсээр судалгаа хийлгэж үзсэн. Би ч бас өмнө нь цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй байх гэж боддог байсан. Судалгаа хийлгээд үзэхээр манайд жил, жилээр цэрэг элсүүлээд бэлтгээд гаргах нь илүү олон хүн хамруулах бололцоотой байгаа. Цэргийн албыг хоёр жил болгоно гэвэл төсөв мөнгөнөөс эхлээд олон зүйл шаардана. Батлан хамгаалах салбарт баримтлах бодлоготойгоо ч уялдахааргүй байгаа.

chuhal.mn

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
бүх хөрөнгөө банкны барьцаанд тавьчихсан бөөн өр хүүгийн хүү гээд төлж дийлэхгүй тэгээд 500 саяын машин уначихаад цалингаа өгөхгүй нэхэхээр зодож танхайрдаг баярс компаны захирал авгай юү вэ?
2018/01/30 202.21.103.46
Иргэн
ЭРДЭНЭТИИН 51 _Г ЯАЖ ШИИДЭЖ БАЙНА .51+49=100БОЛДОГ БИШ БИЛҮҮ
2018/01/30 202.9.43.29
Medehgui yum daa
Baahan noo bainaa. Ih yozgui nohor ard tumniig yaj moligo umhuulseniig daraa ni har na daa. Ter Tsogzolaa geechiin idsen uusniig daraa ni ooroo toloh yum baigaa biz. Ard tumen ogt tolohgui shuu.
2018/01/30 109.88.133.32
za
harin ch neg zangaragtai hariultuud bna. ajil hereg l bolgoh heretei.
2018/01/29 223.133.47.17