8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Болор: Манай популистууд шиг Оросын ДУМ-д дотор бас ижилхэн гарууд байна

2016-01-26 14:17:00

Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцэн Нью-Йорк, Лондон гээд олон улсын санхүүгийн төвүүд дээр Засгийн газрын төлөөлөл томоохон бондын гэрээнд гарын үсэг зурах байсан нь хойшлогдсон гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Сүүлийн үед манай улсад үүсээд байгаа нөхцөл байдал эдийн засаг болоод манай улсын нэр хүндэд хэрхэн нөлөөлж байгаа  талаар    Сангийн сайд Б.Болортой ярилцлаа.

-Засаг газрыг огцруулах асуултайгаар холбоотойгоор манай улсын нэр хүнд гадаадад унасан талаар мэдээлэл гарч байна. Үүний үр дагаврыг хэрхэн харж байгаа вэ?

-2016 он бол эдийн засийн хувьд хүлээлттэй байгаа жил. Төсөв батлуулахтай холбоотой ч гэсэн өмнө ярьж байсан. Оны эхний нөхцөл байдал хийгдэж байгаа ажлууд НӨАТ хууль, Эдийн Засгийн ил тод байдлыг тухай хууль гээд энэ зүйлүүдээс үндэслээд эдийн засаг сэргэх тал руугаа орж ирж байсан. Сүүлийн 2 жилийн дундаж үзүүлэлтийг бодвол ерөнхий суурь үзүүлэлтүүд гайгүй гарч эхэлсэн. Мэдээж дэлхийн эдийн засгийн төлөв тодорхой хэмжээнд сайжрах нөхцөл бүрдэх боломж харагдаж байгаа. Дээрээс нь Монгол улсын хувьд 100 хувь уул уурхайгаас шалтгаалсан, эдийн засагтай улс. Мал аж ахуй гээд энэ салбар руу нэлээд анхаарч ажиллах  жил байсан учраас бидний хувьд эдийн Эдийн засгийн өсөлт тодорхой хэмжээнд явагдах нь гэсэн зүйл ажиглагдаж байсан. Мөн Засаг төр тогтвортой байх, хэд хэдэн томоохон төсөл урагшлах ийм нөхцөл бүрдсэн байсан. Ийм гадаад орчинд эерэг мэдээлэл гарч байсан. Өнгөрсөн жил гадаадын шууд хөрөнгө оруулалт 10 сая доллар л байсан. Энэ маш бага тоо. Энэ тоо нэлээд хэмжээгээр нэмэгдэх зүйл ажиглагдаж эхэлсэн. Засаг газрыг огцруулах асуудал нь УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хэмжээнд оруулж ирж байгаа асуудал. Энэ нь гадаад гэлтгүй дотоод ч маш их хүлээлтийг бий болгочихлоо. Одоо УИХ энэ асуудлыг хурдан шийдээд явах л хэрэгтэй. Уг нь бол энэ асуудлаа өмнөх долоо хоногт шийдээд явчих боломж байсан. Огцруулна гэж оруулж ирчихээд хэлэлцэхээс зугтаагаад яваад байгаа нь учир дутагдалтай байна. Энэ долоо хоногт энэ асуудал нэг тийшээ болох байх.

-Өчигдрийн АН-ын бүлгийн хурал дээр юу яригдсан бэ. Засгаа авч үлдэх тал дээр ямар шийдвэрт хүрсэн вэ?

-Ер нь бол бүлгийн хувьд Засгийн газраа тогтвортой ажиллуулая гэсэн шийдвэрт хүрсэн. АН өөрөө ирцээ бүрдүүлээд чуулгандаа ороод явахад Засгийн Газрыг тогтвортой ажиллуулах боломж байгаа.

-Сүүлийн үед “мазаалай” бонд гэсэн зүйл яригдаад эхэллээ. Энэ бонд юунд зарцуулагдах бонд вэ. Хаанаас хэдэн, хувийн хүүтэй авах мөнгө вэ?

-“Мазаалай” гэдэг нэрийг манай сэтгүүлчид өгсөн байх. Тэрийг сайн мэдэхгүй байна. Зах зээлийн эдийн засагтай ийм улс төсвөө алдагдалтай баталж байгаа энэ үед тодорхой хэмжээний бонд гаргадаг. Ийм жишгийн дагуу УИХ-аас  жил болгон бонд гаргах эрхийг Засгийн газарт олгодог. Дотоодын зах зээл дээр дотооддоо гаргасан тохиолдолд хүү нь 16, 17 хувийн хүүтэй болчихоод байгаа. Бид сүүлийн 7,8 жил төсвөө алдагдалтай баталсан. Үүнийг нөхөхийн тулд бонд гаргаж ирсэн. Хүү нь маш өндөр байгаа энэ үед Засгийн Газарт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өрийнхөө хязгаарт багтаагаад ажиллах л үүрэгтэй. Өнгөрсөн жил 58,5 байсан бол энэ жил үүнд л багтаж ажиллах үүрэгтэй. Үүний хүрээнд өндөр хүүтэй дотоод  бонд гаргасанаас арай бага хүүтэй гадагшаа гарах нь зүйтэй болов уу гэсэн шийдвэрийг гаргаад явж байсан. Мөн ялгаагүй энэ Засгийн асуудал өргөн баригдсанаас үүдэн энэ асуудал зогссон байгаа.

-Яг хэдэн төгрөгийн зээл яригдаж байгаа вэ?

-Хэмжээ болон хүүг бол шууд хэлэх боломжгүй. Цаанаас ямар санал ирнэ, түүнийг харж байгаад л шийддэг ийм олон улсын жишгээр л явна. Хамгийн гол асуудал бол намар бид төсвөө оруулж ирэхдээ үндсэн төсвөө алдагдалгүй батлуулахаар орж ирсэн. Тэгсэн бол бид дотоодоос бонд авахааргүй ийм хэмжээнд байсан боловч харамсалтай УИХ-аас манай популист гишүүд маань тэрийг ч болохгүй, энийг болохгүй гэсээр байгаад оруулж ирсэн төсвийн алдагдалыг нэмсэнээр тодорхой хэмжээний бонд гаргах нөхцөл байдал үүссэн.

-Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хамгийн ихээр царай алдан мөнгө гуйж явсан улс нь Монгол байсан гэсэн мэдээлэл гарч байна. Эдийн Засагтай холбоотойгоор манай улсын нэр хүнд маш их унаж байна. Энэ үед ахиад л зээл авах нь хэр зохимжтой вэ?

-Гуйлга гуйх биш  шүү дээ. Буцалтгүй тусламж нэхээд л явж байгаа бол гуйлга гуйж байна гэж хэлнэ л дээ. Өнөөдөр энэ гадаадын сангууд чинь тусгаар улсын бондыг худалдаж авахдаа тодорхой хэмжээнд бизнесийн ашигаа бодож л авна. Энэ бол бодитой мэдээлэл биш байх гэж бодож байна. Ер нь Монгол Улсын нэр хүнд хэд хэдэн томоохон төсөл урагшлаад явж байгаа энэ үед нэлээд гайгүй байгаа гэж бодож байгаа.

Сүүлд СNN агентлагын мэдээнүүдээр Монгол Улсын эдийн засаг сэргэх бүрэн боломжтой. Хамгийн хурдацтай хөгжих боломжтой ийм эдийн засаг гэсэн мэдээлэл ч бас гарч байна.

- Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт ОХУ-ын Төрийн ДУМ-ын хурал боллоо.  Монгол Улсын ОХУ-д төлөх ёстой нийт өрийн хэмжээ 174.2 сая доллартай тэнцэж байгаа. Бүх өрийг барагдуулах хугацаа дууссан гэсэн мэдээлэл гарч байна. Энэ асуудалд ямар хариулт өгөх вэ?

- Мэдээж наана нь хорлон сүйтгэх ажил явагдаж байна. Манай УИХ дээр болдог л зүйл шдээ. Одоо популистууд гэж яриад байгаа энэ хүмүүс чинь улсынхаа төлөө хийгээд  бүтээсэн юм байхгүй л байдаг ш дээ. Дандаа хорлосон ийм л юм хийгээд яваад байдаг. Үүнтэй адилхан Оросын ДУМ-д дотор бас тийм хүмүүс байж л байна. Оросын ДУМ дотор манай энэ нөхдүүдтэй ижилхэн гарууд байна ш дээ. Энэ бол ардчилсан нийгмийн аль парламентад байдаг л зүйл. Энэ хүмүүсийн хэл яриаг хорих боломж байхгүй. Бүрэн эрхийнхээ хүрээнд яриад л явж байна. Хамгийн гол бид эдийн засгийн бодлогоо л зөв явуулах ёстой. Сонгууль гэж туйлшрахгүйгээр эдийн засгаа сэргээх, сонгуулийн дараа амьдрал байгаа гэдгийг л манай улс төрчид ойлгох хэрэгтэй.

-Оросын ДУМ хэрвээ үлдэгдэл мөнгөө төл гэвэл хаанаас яаж төлөх юм бэ?

-Тийм зүйл яригдаагүй. Энэ бол МУ-ын ОХУ-ын Засгийн Газар хооронд яригддаг зүйл. Өнөө маргааш, эсвэл энэ жилийн дотор төлнө гэсэн зүйл байхгүй. Хоёр улсын Засгийн Газрын комиссоор яригдах асуудал.

Б.Анх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
...
Manai uls 2030 ond l hogjij magadgu bhda
2016/03/27 103.17.108.42
Зочин
Таван тооны наана цааныг ойлгохгүй амьтан Сангийн сайд хийж суух гэж. Энэ Болор угаасаа хүн муутай, хөгийн шүү дээ. Монголын эдийн засаг мөлхөж, санхүүг самарч байна. Бушуухан зайлаасай.
2016/02/02 103.17.108.42
Улс орон чинь өр зээлэндээ баригдлаа. Сангийн сайд Болор та юу бодож байна?
2016/01/28 103.17.108.42
...
enenii yarij bgaa ugiig ee chaavaas daa oligtoihon medee uzdeg chavgants ch ingej yarihgui dee yamar todorhoi too barimt notolgoo undeslel baihgui iim hun Mongol ulsiin said hiih ch gej dee Ardchilsan nam Mongol ulsaar mini toglood duuslaa daa 4 jil
2016/01/27 103.17.108.42
Болороо тохитоохон л байгаарай. Чамайг Бельгид байхаас чинь эхлээд би сайн мэднэ шүү. Чи Бельгид ямаршуухан амьтан байлаа.Чамайг сангийн сайд болсон гэхээр элэг хөшөөд, бүр толгой эргэх шиг.
2016/01/27 103.17.108.42
Болороо тохитоохон л байгаарай. Чамайг Бельгид байхаас чинь эхлээд би сайн мэднэ шүү. Чи Бельгид ямаршуухан амьтан байлаа.Чамайг сангийн сайд болсон гэхээр элэг хөшөөд, бүр толгой эргэх шиг.
2016/01/27 103.17.108.42
ЭНЭ МЭДРЭЛ ЖООМ ЗАЙЛААЧ ЭЭ?
2016/01/27 103.17.108.42
Сайдын хэллэг гэхэд харамсмаар л юм. Хэзээ гарууд гэж ярьдаг болсон юм бэ. Орост Жироновский гэж Думын дэд дарга байгаа. Тэрнийг хэлээд байна уу
2016/01/27 103.17.108.42
Zochin
Ooriigoo delhiin tuv gej boddog garuud bol populistuud bish yum bna l daa hoorhii.
2016/01/27 103.17.108.42
Зочин
CNN монголын эдийн засаг сэргэх боломжтой гэхэд сүйд болоод бичиж байдаг, ОХУ-ын төрийн ДУМ-д популист байна гэж ярьж бичиж байдаг ядуухан байна даа. УБ-ын утаа шиг нийгмийн амьдрал, өр шир, өвчин зовлон, архи, авто, гэмт хэргийн улмаас үхсэн хүний тоог с
2016/01/26 103.17.108.42
ИШШ ЧААВААС ИХ Л УХААНТАЙ ҮГ ХЭЛЧИХЛЭЭ ГЭЖ БОДООД ЯВЖ БАЙГАА БАЙХ ДАА
2016/01/26 103.17.108.42
mazaalai ni barag ustsan sh de hamgaalahgui yum chini ene erguu mongol teneg yaduugaa medehgui orostoi haritsuulaad baih yum
2016/01/26 103.17.108.42
Ta nar oorsdiigoo l hichee. Tom gureniihentei ene zeregtseh shahaj gene. Gazar saigui guilga guih shaham yavj baina. Heden jiliin daraa bondiin munguu bas tolj chadahgui budaa bolov.
2016/01/26 103.17.108.42
8989
ӨӨрсдийгөө хичээ.Монголын ард түмнийг ядуураалаад бадар барьж яваагаа схан зүйлд битгий бод МАНГАР АА
2016/01/26 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment