8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 30 ишлэл: У.Хүрэлсүх "Монгол улс хөгжинө өө, хараарай"

2018-01-30 09:34:00

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад 100 хоногтойгоо золгов. Уг 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагнасан юм. Энэ үеэр түүний хэлсэн ОНЦЛОХ 30 ишлэлийг хүргэж байна. 

1.    Миний нүдний хор, хар арилсан. Би улс төрд 20 гаруй жил зүтгэлээ. Хүүхдүүд том болсон байна. Одоо надад эх орныхоо чөмгөө дундартал зүтгээд үзье гэсэн бодлоос өөр бодол алга.  

2.   Төсвийн орлого 500 тэрбумаар давсан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, 1.2 тэрбум ам.долларт хүрсэн, гадаад валютын нөөц нэмэгдэж, 3.2 тэрбум ам.долларт хүрлээ. Айл чухал үедээ хэрэглэхээр хэдэн цаасаа арслантай авдартаа хадгалдаг. Түүнтэй адил Монголбанкинд цэвэр албан нөөц гэж бий. Тэр нь 3.2 тэрбум ам.долларт хүрсэн. 

3.    Валютын нөөц нэмэгдсэнээр долларын ханш буурч байна. Валютын огцом өөрчлөлтөөс болж алдагдал их хүлээдэг байсан. Төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ийн 20 хувьтай тэнцэж байсан бол 2017 онд 9 хувь болсон. 2018 онд төсвийн алдагдлыг найман хувьд хүргэнэ.  

4.   Эрэгтэй 60, эмэгтэй 55 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарах эрхийг нээсэн. Хортой нөхцлөөр тэтгэврээ тогтоолгох бол эрэгтэй 55, олон хүүхэдтэй эмэгтэй 50 наснаас тэтгэвэрт гарч болно. 

5.    Тэтгэврийн насыг жилд 6 сараар нэмэх шийдвэрээ эргэн харж хугацааг нь 3 сар болгож бууруулна. 

6.   Хүн амын орлогын албан татварын 4 шатлалыг зогсоож, нэг шатлалтай болгоно.

7.    Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмнэ. 

8.    Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 60 хувь болгож бууруулсан байсныг 80 болгоно. 

9.    2019 оны дөрөвдүгээр сарын 1-ээс Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглоно. Айл өрх, албан байгууллагууд минь бэлтгэлээ хангаарай. Нэг жилийн өмнөөс хэллээ шүү. Бид нар утааны асуудлыг 25 жил ярилаа. Зоригтой хөдлөхгүй бол утаанаасаа хэзээ ч салахгүй. 

10. Түлш боловсруулах үйлдвэр барина. Цахилгаан халах шийдлийг оруулна. Газ хэрэглэнэ. Орон сууцжуулна. Олон арга хэмжээ авч байж утаанаасаа сална гэж боож байгаа. 

11.    Энэ онд 10 мянган айлыг ипотекийн зээлээр 2000 айлыг түрээсээр орон сууцанд оруулна. 

12.   Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ёстой, эхлүүлнэ, үр дүнг нь үзнэ. Монгол Улс жилд 1.5 сая тонн түүхий газрын тос Хятад руу гаргаж байна. Дотооддоо боловсруулбал хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой.  Энэ бол үндэсний хувьсгал.

13. Засгийн газар нефтийн үйлдвэр байгуулахад Энэтхэг улсын Экзим банктай хамтран ажиллахаар тохирсон. Хавар ажлыг нь эхлүүлнэ. 

14.   Хоёр жилд Засгийн газар таван аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбоно.

15.  Элчин сайд нар томилогдох ёстой. Ерөнхийлөгчтэй энэ асуудлаар өнөө маргаашгүй уулзаж, эцсийн шийдвэр гаргана. 

16. Тансаг хэрэглээнээс татгалзаж, орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Ц.Нямдорж сайдыг унаагаа зарж, орлогыг нь төсөвт оруул гэсэн. Өөрөө ч аваад унасан юм биш юм байна лээ. Сайд энэ асуудлаа өөрөө шийдчих байх өө. 

17.  Бидний өнөөдрийн энэ зовлонг хөгжсөн бүх орон туулсан юм билээ. Гэхдээ Монгол Улс хөгжинө, 10, 20 жилийн дараа хараарай. 

18.   Надад болон манай Засгийн газарт 880 хоног байна. Энэ хугацаанд би эх орныхоо хөгжлийн суурийг тавьчихье гэж бодож байгаа. 

19.  Хөгжихийн төлөө бодлоготой, сахилга баттай ажиллах ёстой. Хэн нэг орны хүн ирээд Засаг дарга, Ерөнхий сайд хийхгүй. Зовлонгоо, жаргалаа ч хамтдаа хуваалцах ард түмэн бол 3.2 сая иргэн.

20.  “Эрдэнэт”-ийн асуудлыг хуулийн дагуу шийдсэн. Заргалдах уу, яах вэ гэдэг нь нөгөө талын асуудал. Засгийн газар, УИХ хувийн өмчийг нийгэмчиллээ булааж авлаа гэсэн зүйл ярьдаг. Ард түмний өмчийг хууль бусаар хувь хүмүүс авч болохгүй биз дээ.

21.   Эмхлэх ёстой юмаа эмлэх. Бүх юмны өмнө өвдөг сөхөрч явдаг төр байх ёсгүй. Ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж, дуугарах ёстой үедээ хэлэх ёстой үгээ гаргах ёстой. 

22.    Монголын төр хүчирхэг байх ёстой. Ингэж байж улс шиг улс, төр шиг төр байна. 

23.   “Эрдэнэт”-ийн асуудлыг УИХ-аар оруулна. Тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлнэ. 

24.   Улсын үйлдвэрийн газруудыг хувьцаа болгон гаргана. Ард иргэд нь хувьцаа эзэмшдэг, ашиг хүртдэг байх ёстой. 

25.  Тавантолгой ажиллана гэдэг ард иргэд ногдол ашиг хүртдэг болно гэсэн үг. Энийг л хийх ёстой.

26. Оюутолгойн захиралтай уулзсан. Оюутолгойг монголчуудад, Монголын эдийн засагт илүү ээлтэй хүртээмжтэйгээр ажиллах ёстой гэдгийг хэлсэн. Ер нь эзэн нь юм аа мэдэж эрэг нь усаа сахих ёстой.

27.   Цэргийн албыг хоёр жил болгоно гэвэл төсөв мөнгөнөөс эхлээд олон зүйл шаардана. Батлан хамгаалах салбарт баримтлах бодлоготойгоо ч уялдахааргүй байгаа.

28.   Надаас болон миний Засгийн газраас хууль бус зүйл битгий шаардаарай. Хэрвээ тэгвэл бүтэхгүй шүү. 

29.   Хариуцлага алдсан аймгийн Засаг дарга нар болон авлигал авсан, хууль зөрчсөн дарга нарын асуудлыг баримтыг над руу явуулаарай. Би хариуцлага тооцох болно. Төрийн бүх шатанд хариуцлагыг чангатгана.

30.    2018 оны сахилга, хариуцлагын жил болгож байгаа. Хэн ч дураараа загнаж болохгүй. Хуулийн хүрээнд ажиллаж, төсвийг хэмнэж ажиллана. Дарга нь дарга шиг, цэрэг нь цэрэг шиг болох ёстой юм. 

Т.Хулан
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
баги
Уул нь ч зутгеж л байгаа л даа ег нь эерег салхи улээж эхэлж байгаа л даа
2018/02/04 27.123.214.113
Zochin
Zaluuchudaa ajiltai bolgoochee hugshchvvlee tetgewert ni orulaachee 55 50 l bh eostoi ih surguuli tugsuud ajil oldohgvi blohoor er emgvi bieye vnelj mungu olj bna 55 50 nasnihan tedni ajlig ni bulaaga
2018/02/01 112.72.8.66
Нарантуяа
Яасан гоё үг вэ? Монгол хөгжихийг л хармаар байна шүү дээ
2018/01/31 59.153.113.67
Damiran
Sur Danzan gej yostoi chamaig l heldeg baikh.chinii zasgiin gazryn yamduud 300-400 sayar avtomashin avaad,chi uuruu ulaan avilgalchdyg tom alban tushaald tomilood baikhad chamd bid igehgui
2018/01/31 150.129.141.60
Zelem
16. digaariin xariult Khyrelsyxiig xen bee gedgiig byren xaruulj bn
2018/01/30 103.57.95.71
Hurlee
Hutsdag nowsh we tatwaraa nemeel uursduu bayjij bga shde
2018/01/30 103.10.21.126
Зочин
Овоош дээ. Хэлсэн амандаа хүрч ард иргэдийнхээ төлөө улам сайн ажлаарай. Амжилт хүсье
2018/01/30 122.201.26.172
Иргэн
Итгэхгуй байна.Гадныхан даварсан,энэ их олигархжсан,ард тумний олонх нь ядуурсан байхад итгэл 0 байна даа.
2018/01/30 202.9.40.12
Ganbaa
Huuk ee amlaltandaa hureerei goyo yum yrina terniihee esreg muuhai zuil hiiseer bgaad AN MAN 2 ard tumniig zalhaaj bna shu zarim ajlaa heregjuuleed zarimiig n ehluuleed suuriig n tavibal ard tumen dem
2018/01/30 27.123.212.134
irgen
ANin baasig tseverlseer hugjliin zamruu orj chadahgui baigaag oilgoj bain, hiih yum ih baina. udriin dotor hugjchin gej yu baihav
2018/01/30 66.181.186.161
L
Ash iin bilegees amnii bileg zuv duu hugjinu am eversen gunigt Abtaj sain zuil ruu temuulj bodohoo bsan humuus muug harna bodno setgene golno gomdono Amjiltaar Duuren on Jil baih boltugui
2018/01/30 66.181.191.91
М
Үнэн үү. Цаг хугацаа харуулах бх даа
2018/01/30 103.26.195.77
зочин
Хэлсэн үг хийх ажлаа үйлдэлээрээ ажил амидрал хоёр дээр үнэн бодит байдалаар үзүүлж харуул.тэгсэн цагт монголчууд итгэнэ
2018/01/30 103.212.119.219
БОДОЛ
БАГАБАНДИ ОЧИРБАТ БАЯР НАРААСАА Л САЛЧИХ
2018/01/30 122.201.24.185