8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд өнөөдөр аймаг, нийслэлийн засаг дарга нартай уулзана

2018-01-30 09:44:00

Ерөнхий сайд өнөөдөр Төрийн ордонд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай уулзалдана. Жил бүрийн нэгдүгээр сард Ерөнхий сайд Засаг дарга нар  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулдаг билээ. Энэ дагуу өнөөдөр уулзалт хийхээр болжээ. 

Мөн аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга нарын уулзалт, семинар болж байна

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын уулзалт, семинарыг энэ сарын 29-31-нд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл