Он гарсаар улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 365 удаа гарчээ. Үүний улмаас 6,4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 6 хүн нас барж, 6 хүн түлэгдэж гэмтэн, 167 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 105 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 11,8 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 75,0 хувиар өссөн байна.
Нийслэл хотод нийт 250 удаагийн гал түймэр гарч, 0,4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 115 удаагийн гал түймэр гарч, 6,0 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.