8o
Улаанбаатар хот
mobile menu

112 хүүхэд хүмүүждэг цэцэрлэг шатжээ

2018-01-30 11:14:02

Төв аймгийн Эрдэнэ сумын тавдугаар багийн хоёр цэцэрлэг  шатсан хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 28-ны шөнө тус 2 цэцэрлэг шатсан байна.  Дуудлагын дагуу Налайх дүүргийн онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч нар шуурхай ажиллаж  галыг унтраасан байна.

Одоогоор галын шалтгаан тогтоогдоогүй байгаа аж.Мөн галын улмаас  хүний амь нас эрсдсэн зүйл байхгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна. Дээрх цэцэрлэгт 112 хүүхэд хүмүүждэг байсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл