8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлав

2018-01-30 12:02:00

 Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр “Засгийн газар Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг засч залруулан хуучнаар нь мөрдөж, эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байхаар зохицуулалт хийнэ. Хэрвээ тухайн иргэн өөрөө хүсвэл эрэгтэй 65, эмэгтэй 60 нас хүртлээ ажиллах боломжтой. Хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй бол эрэгтэй 55, эмэгтэй 50 настайдаа тэтгэвэрт гарч болно. Тэтгэвэрт гарах насыг зургаан сараар нэмж байгааг гурван сар болгож бууруулна. Иргэдийн илүү төлсөн татварын мөнгийг буцааж олгохоор ОУВС-тай ярьж тохирлоо. Цаашид нийт хүүхдийн 60 хувьд өгч байгаа хүүхдийн мөнгийг 80 хувьд нь өгч, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр төлөвлөсөн. Мөн төрийн албан хаагчдын цалин нэмэхээр болсон" хэмээн мэдэгдсэн.

Эдгээртэй холбоотой хуулийн төслүүдийг Засгийн газар өнөөдөр яаралтай горимоор хэлэлцэн лхагва гарагт УИХ-д өргөн барьж, чуулган завсарлахаас өмнө шийдвэрлүүлэх чигтэй ажиллаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ард түмэн
МАН татвар нэмсэнээр бүх юмны үнэ нэмэгдсэн. тухайлбал прусс машины үнэ тэнгэрт хадсан. татаврыг буцааж болж байгаа бол нэмэгдсэн бүх үнээ буцааж өмнөх байдал оруул.
2018/01/30 138.197.174.154
дьвю
лор
2018/01/30 138.197.174.154