Татварын ерөнхий газраас Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу албан татвар төлөгчийн тухайн татварын жилд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хувийг буцаан олгуулахаар иргэдийн мэдээллийг хянан баталгаажуулж, Сангийн Яаманд хүргүүлжээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу Сангийн Яам ажлын 45 өдөрт багтаан буцаан олгох бөгөөд Монгол банкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банк руу буцаан олголтыг шилжүүлдэг журамтай.
Хэрэв бүртгэлийн мэдээлэл дутуу, алдаатай бол гүйлгээ буцаагдах бөгөөд уг тохиолдолд татварын албанаас бүртгэлийн мэдээллээ засварлаж, буцаан олголтоо авах боломжоор хангах юм байна.
НӨАТ-ын 20 хувийг буцаан олгуулахаар Сангийн яам руу хүргүүллээ
2018-01-30 12:06:23