“MARANI” ТАНД ЗӨВЛӨЖ БАЙНА
Дарсыг өдөр тутамдаа хэрэглэх нь сүүлийн үед ихэссэн. Энэ хэрээр дарсны хэрэглээ, соёл, чанарын асуудал сөхөгддөг. Манай улс хэдий дарс үйлдвэрлэгч орон биш ч импортын дарсыг хэрэглэж ирсэн. Тэгвэл дарс гэж юу вэ, үүсэл гарал, төрөл, ямар хоолтой хэрхэн зохицох, эрүүл мэндийн ач тус зэргийг мэдээлэлтэй, мэдлэгийг өнөөдрөөс эхлэн "MARANI" цувралаар зөвлөж байна. Өнөөдрийн зөвлөгөөгөөр MARANI брендийн үүсэл гарлын талаар хүргэж байна.
Усан үзэм тариалж боловсруулах, сайхан дарс исгэх өнө эртний уламжлалт Гүрж нутгийн шилдэг дарсны брэнд болох MARANI-г Монголд бид албан ёсоор оруулж ирлээ. Үзэсгэлэнт Алазанийн хөндийн үржил шимт хөрс, Их Кавказийн сэнгэнэсэн агаар, илчит нарны цацрагаар тэжээгдэн ургасан дээд сортын усан үзмийн дарс нь “MARANI” юм. “MARANI” дарсыг үйлдвэрлэхдээ ямар нэг будагч бодис, спирт нэмэхгүй зөвхөн усан үзмийг өөрөөр нь исгэж хийдэг учраас жинхэнэ дарсны тансаг амтыг мэдрүүлдэг билээ.
Тус брэндийг үйлдвэрлэгч “Telavi Wine Cellar” компани 1915 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 100 жилийн турш шинэчлэл, дэвшлийг байнга хийж, орчин үеийн дарс үйлдвэрлэлийн арга технологийг нэвтрүүлэхээс гадна уламжлагдан ирсэн арга барилаа ч хадгалж, шинэчлэл, уламжлал хоёрыг хослуулж иржээ. Үүний үр дүнд дэлхий дахинд, дарсанд дурладаг хамгийн шаардлага өндөртэй хүмүүсийн ч зүрх сэтгэлд нь хүрэх “түлхүүр”-ийг атгаж, нэг амссан бол мартахын аргагүй дарсыг үйлдвэрлэж чадсан юм.
Телавигийн зоориноос гардаг бүтээгдэхүүнүүд Гүржийн уламжлалт дарсны олон янз байдал, өөрийн гэсэн өнгө төрх, мөн чанарыг илэрхийлэхээс гадна усан үзмийн хамгийн дээд сортын гайхамшигт амтны таашаалыг хүмүүст мэдрүүлдэгээрээ алдартай. “Империал кооператив” ХХК нь Гүрж улсын дарсны салбарт чанар стандартаар жишиг тогтоогч “TelaviWine Cellar” компанийн Монгол дах албан ёсны онцгой эрхтэй төлөөлөгчөөр эхний жилдээ ажиллаж байна. Бид тус компанийн “Марани” брэндийн 11 нэр төрлийн дарс болон 6 төрлийн тансаг оргилуун дарсыг импортолж байгаа билээ.
“Марани” брэндийн дарс нь Гүржийн үржил шимт, үзэсгэлэнт тариалангийн бүс болох Алазанийн хөндийд ургасан хамгийн сайн чанарын усан үзмийг дарс исгэх уламжлалт болон орчин үеийн технологийн хөгжил дэвшилтэй хослуулан гаргаж авсан, цэвэр байгалийн гаралтай гэдгээрээ онцлог юм.
“Telavi Wine Cellar” нь 100 жилийн баялаг түүхтэй компани бөгөөд уламжлал, шинэчлэлийг хослуулахыг хичээж ирсний дүнд дарсанд үнэн зүрхнээсээ дурлагч, хамгийн өндөр шаардлагатай хүмүүсийн ч сэтгэлийг эзэмдэхээр шилдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх өөрийн гэсэн ноу-хаутай болжээ.
Жинхэнэ Гүрж дарсны ноён оргил болох Марани брендийн дарс нь дарсны өнгө төрх амт чанарыг бүрэн тодорхойлж, Дарс гэх амтыг төгс илэрхийлж чадах чихэрлэг болон хуурай, хагас хуурай гээд олон төрлийн дарсыг тариалангын талбайгаас таны гарт авч ирэн санал болгож байна. Та амсаад л үз
http://www.marani.co/index.php?site-lang=en&site-path=about/distribution/
Бид өндөр шаардлага дор “Telavi Wine Cellar” компанийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар “Империал Коопретив” компани шалгаран ажиллаж байгаа юм.