8o
Улаанбаатар хот
mobile menu

Их хэмжээний мах хилээр гаргаж байгаад баригджээ

2018-01-30 12:42:00

Их хэмжээний үхрийн мах  улсын хилээр гаргах гэж байсныг хилчид илрүүлжээ. Тодруулбал, Хилийн 0132 дугаар ангийн Хавирга автозамын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд энэ сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Н унаж явсан автомашинаа нэмэлтээр тоноглон их хэмжээний үхрийн мах нуун улсын хилээр гаргахыг завдсан байна. Уг үйлдлийг дэд ахлагч Б.Монхор, Б.Мөнхням нарын хилчид спанел үүлдрийн албаны нохойн ур чадварыг ашиглан илрүүлжээ.

Хилийн 0132 дугаар анги албаны нохойн сургалтыг явуулж хилийн боомтод үүрэг гүйцэтгүүлж эхэлснээр ийнхүү үр дүнгээ өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Микронд тэгээд яаж ч жихсэн их хэмжээний мах байж чадах уу???
2018/01/30 202.70.34.70
Zochin
Mah garch baival mongold l heregtei baimaar yum. Odoo tegeed yugaa zarj amidatna saa yadarsan ard tumen min
2018/01/30 27.123.212.140