8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баделхан: Өмнөх 7 сайдын үед хэрэглэгдэж ирсэн хуучин машиныг албандаа хэрэглэдэг

2018-01-30 13:08:00

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан 400 сая төгрөгний өртөгтэй лексус 570 маркийн автомашин унадаг талаар мэдээлэл гарсан. Тэгвэл энэхүү мэдээлэл Сайд мэдэгдэл гаргажээ. Энэхүү мэдэгдэлд "Х.Баделхан сайд өмнөх 7 сайдын үед хэрэглэгдэж ирсэн хуучин машиныг албандаа хэрэглэдэг ба тус машины "Engine" гэрэл ассан гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Тээврийн хэрэгсэл унадаг хүн бүр ямар хэмжээний элэгдэлд орсон машины тус гэрэл нь асдаг гэдгийг гадарлах билээ. Үүнтэй холбогдуулж нэг ч төгрөгийн сэлбэг, хэрэгслийн мөнгийг төсвөөс гаргуулаагүй, цаашид ч ямар нэг шинэ машин, техник хэрэгсэл авахгүй гэдгээ мэдэгдэж байна" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Машинаа засуулаад уна. Нэг ч төгрөгийн сэлбэг хэрэгсэл авахгүй гэж тэнэглэл. Улсын өмчид өөриймсөг ханд. Чадруулчаад 2018 570 авах гээгүй л бол
2018/01/31 202.9.42.200
Зочин
Та нар хуучин машин унахаар яадгийн.Ард иргэд чинь машин унах байтугай автобусанд суух мөнгөгүй хоосон хонож байна.
2018/01/30 202.179.26.229