8o
Улаанбаатар хот
mobile menu

Хаяг шошго, баталгаажилттай хэвийн боов, бууз банш худалдан авахыг зөвлөжээ

2018-01-30 13:38:49

Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд 118 аж ахуйн нэгж, 199 иргэнийг хамруулан томоохон худалдааны төвүүд, зах, сүлжээ дэлгүүрүүд, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газруудад явуулжээ.

Шалгалтын явцад 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгуулж ажиллалаа.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 26 заалт бүхий 6 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, шийтгэл ногдуулж, хялбаршуулсан болон зөрчлийн хэрэг нээх журмаар шийдвэрлэсэн байна.

Сар шинийн баяр болохтой холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангаж ажиллах, хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрт дотоодын хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж, стандартыг мөрдөж үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, иргэдэд хэзээ хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхой хаяг шошго, баталгаажилттай хэвийн боов, сүү, цагаан идээ, бууз банш худалдан авах, зөв сонголт хийж, зохистой хэрэглэх талаар зөвлөмжийг хүргүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл