Цагдаагийн ерөнхий газраас /ЦЕГ/энэ сарын 19-28-ны өдөр нийслэлийн хэмжээнд саун, массажны газруудад хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтаар 127 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлсэн байна. Тэднийг ЦЕГ- хяналтдаа авч, ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна.
Биеэ үнэлсэн эмэгтэйчүүдийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 50 мянган төгрөгөөр торгож, орон байраар хангасан газрыг 100 мянгаас нэг сая хүртэлх төгрөгөөр торгох хуулийн заалттай аж.