ШУТИС-ийн III дамжааны оюутан,19 настай П-г 26 удаа хутгалж, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэг өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан байна.
Гэтэл хүүг онц хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан ч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгч Ё.Цогтзандан сэжигтнийг батлан даалтад гаргах захирамжийг гаргаад байгаа гэнэ. Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.