8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Чинбүрэн: Элэг авсан хүн өнөөдрөөс хоол идэж эхэлсэн. Хагалгааны явцад хүндрэл гараагүй

2018-01-30 14:36:00

Хавдар судлалын үндэсний төвд энэ сарын 28-ны өдөр Монголд анх удаа амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн талаар Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн бага хуралд нийслэлийн Засаг дарга С.Батболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, БНСУ ын Самсунг эрүүл мэндийн төвийн эмч нар, Элэг нэгт монголчууд сангийн тэргүүн Л.Мөнхбаясгалан нарын хүмүүс оролцлоо.

Уг мэс  заслын талаар ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн "Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан анхны мэс заслыг хийлгэсэн өвчтний биеийн байдал тогтвортой, шинжилгээний үзүүлэлтүүд хэвийн байгааг онцлов. Донор энгийн тасагт шилжсэн бол элэг авсан хүн өнөөдрөөс хоол идэж эхэлсэн. 42 настай Улаанбаатар хотын иргэн залууд түүний нагац дүү болох 20 настай залуу өөрийнхөө эрүүл элэгний талыг өгч, амьдрал бэлэглэлээ. Донорын хагалгаа таван цаг үргэлжилсэн. Харин элэг суулгах  хагалгаа 7 цаг үргэлжилсэн. Хагалгааны явцад болон хагалгааны дараа хүндрэл гараагүй" гэв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
мундаг эмч,талархаад барамгүй
2018/01/30 202.179.25.100
Zochin
Saihan medee baina.Mundag bainaa.Amjilt husey.
2018/01/30 150.129.140.106
Gerlee
ashguidee saihan medee baina. tanai hamt olond ulam iluu undur amjilt husen eruuy.olon huniig avraarai.
2018/01/30 59.7.33.129
Бямба
Мундаг залуучууд бас байнаа байна Амжилт хүсье
2018/01/30 103.212.117.75
amjilt husey
saihan medee bain
2018/01/30 180.149.78.99
зочин
Сайн мэдээ алтан гартаа эмч нарт баяр хүргэе
2018/01/30 66.181.169.114