8o
Улаанбаатар хот
mobile menu

Ё.Баатарбилэг: Цахилгаанаар гэрээ халаадаг айлуудад 24 цагийн турш цахилгааны хөнгөлөлт эдлүүлж болно

2018-01-30 14:40:00

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Л.Элдэв-Очир нар мэдээлэл хийв. Тэд 2018 онд Агаарын бохирдлыг 50 хувиар бууруулах үүргийг Засгийн газарт өгнө гэдгээ энэ үеэр мэдэгдлээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Манай ажлын хэсэг амралтын өдөр амралгүйгээр иргэдтэйгээ уулзсан. Утааны асуудлыг шийдэх тусгай агентлагтай болох ёстой” гэв.

Мөн тус ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд утааны эсрэг 200 тэрбум төгрөгийг зарцуулсан ч үр дүн гараагүй. Одоо Солонгосоос орж ирэх 500 сая долларыг үр дүнтэй зарцуулах ёстой гэлээ. Мөн хот тосгоны тухай хуульд өөрчлөлт орж газрын үнэлгээг гаргах ёстой. Тэгвэл дахин төлөвлөлтийн ажил амжилттай болно гэв. Цахилгаанаар гэрээ халааж байгаа айлуудад хөнгөлөлтийг маш сайн үзүүлэх ёстой гэв. 

Мөн Тунхаглалын чанартай бичиг цаас бие бирүүгээ шидсэн байдлаар олон жил өнгөрсныг гишүүд шүүмжлэв. Ингээд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодитой ажил хийхийг зорьж байгаагаа тодотгосон юм. Засгийн газарт хүргүүлж буй зөвлөмжид Хот тосгоны тухай хууль болон газрын үнэлгээтэй холбоотой эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах ажлыг чуулган завсарлахаас өмнө хийх зөвлөмж хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “Утаанд улстөр явж байна. Хоёрдугаарт, Монголын нэр хүндтэй компаниуд руу чиглэсэн хар пиарын шинжтэй гүтгэлэг маш их явж байна. 2009 онд Дэлхийн банк, “Мянганы сорилын сан”-тай сайжруулсан зуухны тендер, сонгон шалгаруулалт зарлаж “Сэлэнгэ” констракшн зэрэг олон компани шалгарсан. Энэ компаниуд “MCS”-тэй хамтран ажиллах санал дэвшүүлж, зуухны сурилуулалт “MCS” компани ажилласан. Энэ зуух маш сайн халдаг, шаталтыг бүрэн явуулдаг. Дутагдалтай тал нь хоол хийх боломжгүйд байгаа юм. Ийм асуудлыг нэг компанид холбоод байх шаардлагагүй” гэв.

Ингээд ажлын хэсгийн гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулав.  

-Засгийн газарт хоёр хуульд өөрчлөлт оруулах зөвлөмж хүргүүлжээ. Үүнээс өөр ямар санаачилга гарсан бэ?

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Агаарын бохирдлын эсрэг ажлаа маш тодорхой 3-5 зүйлд төвлөрүүлэх ёстой. Агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний санхүүжилтийг БНСУ-аас шийдсэн учраас тэр хөрөнгийг олон зүйлд үрэн, таран хийхгүйгээр цөөн хэдэн чанартай ажилд зарцуулахыг зөвлөмжид тусгасан. Одоогоор айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлт цахилгааны хэрэглээндээ хүрэхгүй байгаа юм. Тиймээс хөнгөлөлтийн хэмжээг эргэж харах, үнэхээр цахилгаанаар гэрээ халааж байгаа бол 24 цагийн турш цахилгааны хөнгөлөлт эдлүүлж ч болно.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Ойрын хугацаанд Засгийн газар, хот хийх ёстой ажлаа хий гэж байгаа юм. Утааны голомтод амьдарч байгаа айл өрхүүдийг 7,5 хувиар ипотекийн зээлд хамруулах, худалдааны захуудыг хотоос гадагш нүүлгэх ажил яригдаж байна.

-Түүхий нүүрс хориглохоосоо өмнө орон сууцжуулах ажлаа түргэвчилж болохгүй юу?

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах асуудал яригдаж байна. Утааг бууруулах хамгийн төгс арга бол орон сууц юм. Нийслэлийн 220 мянган өрхийг орон сууцжуулах ажил урт хугацаанд үргэлжилнэ. Түүхий нүүрс хориглохоос өөр арга байхгүй. Сайжруулсан түлш боловсруулах үйлдвэрийг татвар, зээлийн бодлогоор дэмжих асуудлыг 2018 оны нэгдүгээр улиралд багтаан шийдэх зөвлөмжийг Засгийн газарт өгсөн.

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Г.ЭРДЭНЭБАТ 94081894
ЦАХИЛГААНААР ХАЛААЖ БАЙГАА ӨРХӨД САРД ТӨЛДӨГ БАЙСАН ТӨЛБӨР ИЙГ АВААД НЭМЭЛТИЙГ ОО БОЛГОХОД УТАА МАШ БАГАСГАНАА .
2018/02/01 202.9.44.77
Мөн Чой
Иргэдийн үл хөдлөх хөрөнгө, түрээсийн орлогоос татвар авах нь зөв. Төсвийн орлогын ихэнх нь үл хөдлөх хөрөнгө болсон шүү. Зарим улсад татвар нь орлогын 30-50 хувь хүрдэг гэнэ.
2018/01/30 192.0.168.207
Чойбат
Юм болгоныг хөнгөлөөд байж болохгүй. Иргэдийг өөрсдийн төлөө жаахан зүтгэж сургах хэрэгтэй. Зах зээлийн нөхцөлд амьдралаа аваад явдаг болохгүй бол болохгүй. Малчдаас малын хөлийн татвар авмаар байна.
2018/01/30 192.0.168.207
Bat
Baatarbileg gishuun eronhii said bolbol yls oron hogjino shudraga noen nyruutai yls torch
2018/01/30 106.154.74.135