8o
Улаанбаатар хот
mobile menu

Галын улмаас 6 автомашин шатжээ

2018-01-30 14:51:53

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газарт гал гарчээ. Галын улмаас угаалгын газарт байсан хэд хэдэн машин шатсан байна. Энэхүү авто угаалгын газар иргэн Г-ийн эзэмшлийнх байсан аж. Тус машинуудын эзэд авто угаалгын газарт дулаан гарашны зориулалтаар машинаа хонуулдаг байжээ.  Гал өглөөгүүр хүнгүй байх үеэр нь ийн гал гарсан  гэдгийг эх сурвалж онцолжээ. Мөн иргэн Э-ийн "Истана" загварын хоёр машин, тоёото истима, иргэн Б-гийн “Мицубүши Пажеро”, иргэн Ц-гийн “СМ-7”, иргэн М-ийн “Тоёото Кролла” автомашин шатжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл