8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: Татварын нэмэгдлийг хүчингүй болгохоор боллоо

2018-01-30 15:30:07


Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Цалин, хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээг хуучнаар нь буюу нэг шатлалтай, 10 хувь болгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Төсөл батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, татвараа шударгаар төлөх идэвх дээшлэх бөгөөд бизнесийн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болох давуу талтай гэж Засгийн газар үзлээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

  УИХ-ын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний хуралдаанаар хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтай байхаар тооцон энэ оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхэлсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Тэтгэвэрт гарах хүртлээ төлөх НДШ хэмжээ 52,7% нэмэгдсэн байгаа. Тэтэгэвэрт гартлаа 20-25 жил ажиллаж, 10% төлдөг байсан бол 25-30 жил ажиллаж 12,5% татвар төлнө гээд бодоод үзээрэй.
2018/01/31 103.26.192.190
Иргэн
ХХОАТ-ын нэмэгдэл ажил эрхлэгсдийн 10 хүрэхгүй хувьд л хамаарна. Гэтэл НД-ын шимтгэлийн нэмэгдэл ажил хийж байгаа бүх хүмүүсээс гадна ажил олгогч нарт ч нөлөөлнө. Нүглийн нүдийг гурилаар хууржээ.
2018/01/30 59.153.115.23
Зочин
НДШ-ээ хуучин хэмжээнд нь оруулахгүй бол цалин буурсан хэвээрээ л бна ш дээ. Хуураад байх юм. Энэ татвар чинь НДШ шиг бүх хүнд нөлөөлөгүй ш дээ.
2018/01/30 103.194.176.101
ноён
Ажлаа хийж чадахгүй юмнууд өөрсдөө огцроочээ..Ичих булчирхайгүй ЛУЙВАРЧИД.
2018/01/30 202.179.26.229
Т1
Худлаа наанаа нэмэгдсэн бүхнээ буцаалаа гэсэн чинь хэвээрээ л байна ш дээ.Энэ хоорондох бөөн мөнгөний будлианыг хэн кармалах вэ?.Эрх баригчид аа?.Хүрэлсүх ээ?.ЗГ.ийн гишүүд ээ?.
2018/01/30 202.179.26.229
иргэн
Ёстой нэг эргүүтэцсэн ЗГ юмаа. НЭМЛЭЭ буцлаа, нэмлээ БУЦЛАА Ямарч төлөвлөлт алсын хараа бодлого гэж байхгүй.Өнөөдөр нэмлээ маргааш болилоо.Энэ одоо юу вэ?.
2018/01/30 202.179.26.229