Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар С.Эрдэнийг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилсон билээ. Энэ талаар мэдээллийг иргэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнийг Ерөнхий консулаар томиллоо хэмээн ойлгож, мэдээлж байсан. Тэгвэл Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилогдсон С.Эрдэнэ нь ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ биш аж. Тодорхой танилцуулбал УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн ах Салдангийн Эрдэнэ Ерөнхий консулаар томилогджээ. Тэрбээр 1957 онд Улаанбаатар хотноо төрсөн аж. Түүний хувьд төрийн албан ажиллаж байсан туршлага муутай түүгээр ч барахгүй дипломат чиглэлээр ажиллаж байгаагүй нэгэн аж. УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хувьд саяхан АН-ын эмэгтэйчүүдийн холбоог удирдахаар сонгогдсон бол ах нь АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консул, нөхөр нь Газрын тосны газрын даргаар ажиллаж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа ах С.Эрдэнийгээ АНУ-д суух Ерөнхий консулаар томилуулсан уу
2016-01-26 15:52:00