000000
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр аймгуудын Засаг дарга нартай уулзаж өнгөрсөн жилийн ажлын үр дүнг хэлэлцэхийн зэрэгцээ нэмж үүрэг даалгавар өгөв.
Энэ үеэр тэрбээр аймгуудын Засаг дарга нарт хандан "БНСУ-д айлчлал хийхдээ өөрийгөө том орны, жижиг Ерөнхий сайд болохоо мэдэрсэн. Би сая БНСУ-д ажлын айлчлал хийсэн. БНСУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай нь уулзлаа. Өөрийгөө том орны жижиг Ерөнхий сайд гэдгийг мэдэрлээ. Миний бодож санаж байгаа, БНСУ-ын Ерөнхий сайдын санаж бодож байгаа газар тэнгэр шиг зөрүүтэй байна. Тусгай онгоцоор Монголынхоо нутаг дээгүүр нислэг үйлдэж явахдаа “Ийм том газар нутагтай орны Ерөнхий сайд, тийм ч жижигхэн юм бодох гэж үнэхээр санаа зовлоо” гэж гэсэн юм.
Мөн "Надад ажил хийдэг, асуудал шийддэг дарга хэрэгтэй. Түүнээс шалтаг хэлдэг дарга хэрэггүй. Та бүхэн аймаг, аймагтаа Ерөнхий сайд. Тиймээс нутаг орныхоо асуудлыг шийдэж, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Сахилга баттай байж хууль дүрмийг чанд сахих хэрэгтэй. Мөн эдийн засгийн уналтыг сэргээхэд оролцох ёстой. Авлигалд өртөж болохгүй. 25 жил хэрэлдсэн хангалттай. Одоо АН, МАН гээд байлгүй эвтэй, найртай хамтарч ажиллах хэрэгтэй. Сэтгэлтэй, эх орондоо хайртай эр хүн шиг зангарагтай байгаарай" гэлээ.
Т.Энхэлээ