8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн О.Баасанхүү С.Зориг агсны хэргийн тухай мэдээлэл хийнэ

2018-01-31 08:37:00

Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд

08:30 цагт НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад орохоор болсон аймгуудад батламж олгох ёслолын ажиллагаа болно.

11.30 цагт: УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэтийн 51%, 49%-тай холбоотой асуудал, С.Зориг агсны хэргийн тухай, Ардчилсан намаас зохиож буй жагсаал болон цаг үеийн асуудлаар Төрийн ордоны 2 давхрын Чуулганы танхимийн үүдэнд мэдээлэл хийнэ.

Үндсэн хуулийн цэцэд

09.30 цагт Үндсэн хуулийн цэц хуралдана. “Дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” бүрэн эрхийг холбогдох хуулиар Ерөнхийлөгчид олгожээ.

Энэ нь“Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэнэ.

НМХГ-ын хурлын танхимд

10:00 цагт Сар шинийг угтан хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. 

МYЭ-ийн холбооны хурлын танхимд

11:00 цагт МYЭ-ийн холбооноос Засгийн газар ОУВС-тай тохиролцсон асуудлаар байр сууриа илэрхийлнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс оффшор данс эзэмшигч улс төрчдөд тулган шаардах бичиг хүргүүлэх болсон талаараа мэдээлэл хийнэ.

11:30 цагт Гэр хорооллын агаарын бохирдлыг арилгах цахилгаан халаагуурын цоо шинэ технологийн үр дүнгийн талаар "Бест энержи сэйвинг" ХХК-аас мэдээлэл хийнэ.

Хууль зүйн үндэсний хүрээлэнд

15:00 цагт Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2016 болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүй номын нээлт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Nymdorj bga tsagt ilrehgui gej hurts helsen shde
2018/01/31 103.10.21.126
1
haana baina aa heden tsagaas gej
2018/01/31 202.179.27.180