Өнөөдөр орой байгалиын ховор үзэгдэл болно. Тодруулбал, Асар том цусан сар гарах юм байна. Энэхүү сарыг Дэлхий дахин “Blue, Super, Blood moon” хэмээн одон орон судлаачид үзэж байгаа аж. "Цусан сар" гэсэн нэр нь энэ удаа сар бүтэн хиртэх гэж байгаатай холбоотой. Дэлхий гараг маань нар ба сарны яг дунд орох үед дэлхийн сүүдэр сарыг нарны гэрлээс халхалдаг. Гэхдээ энэ үед сар харанхуйлахгүй, харин дэлхийн агаар мандлаас ойсон нарны гэрлийн нөлөөгөөр улаан туяатай харагдах аж.Энэхүү ховор үзэгдэл нь Ази тивийн зүүн хэсгээс хойд Америкийн баруун эрэг хүртлэх газар нутагт бүтэн харагдах бол, дэлхийн бусад хэсгийн оршин суугчдад хагасалж харагдах юм байна.
Өнөөдөр “Цусан улаан сар” гарна
2018-01-31 08:53:00