Завхан аймгийн Дөрвөлжин сумын төвөөс Улиастай сумын чиглэлд “Приус-20” загварын автомашинтай зорчиж явсан Улаанбаатар хотын харьяат иргэн Б /22 настай, эрэгтэй/, У /30 настай, эрэгтэй/, Б /22 настай, эрэгтэй/ нар нэгдүгээр сарын 28-ны өдрийн 15:00 цагийн орчим сураггүй болсон байна.
Дуудлагыг нэгдүгээр 29-ний өдрийн 20:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын таван алба хаагч, нэг автомашинтай, орон нутгийн дөрвөн иргэн, нэг автомашинтай, нийт есөн хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.