8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнэ: Маргааш улс орон даяар эсэргүүцлийн жагсаал хийнэ

2018-01-31 11:55:00

АН-ын гишүүд болон МАХН-ын төлөөлөл цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаар маргааш буюу хоёрдугаар сарын 1-нд болох жагсаал цуглааны талаар болон уг жагсаалыг хийх болсон шалтгааныг тайлбарлалаа. Хурлын эхэнд  УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ  "Манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Эдгээр нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор шаардлага тавьсан.Бид эрх баригчдаас хариу ирэхгүй бол хоёрдугаар сарын 01-нд жагсаал зохион байгуулна. Үүнтэй зэрэгцээд нийгэмд буруу ойлголт өгөх олон ажлыг эрх баригчдын зүгээс эрчимтэй явуулж байна. Засгийн газрын 100 хоногоор хийгдсэн гэсэн ажлын 70 орчим хувь нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хийгдсэн ажлууд байна. 

Жишээ нь С.Зориг агсны аллагатай холбоотой ажлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлынхаа тоонд оруулсан байна. Энэ нь буруу. 2016 оны МАН-ын сонгуулийн амлалт дээр өрийг өрөөр дарахгүй гэж байгаа. Гэтэл эрх баригчид энэ амлалтаа хэрэгжүүлэхгүй байна. ОУВС-ийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхдээ улс оронд, иргэдэд хэрэгтэй ямар зүйл байгааг тайлбарлаж чадахгүй байна. Улс орон даяар хийх эсэргүүцлийн жагсаалаа бид маргааш хийдгээрээ хийнэ. Бидний тавьсан шаардлагаас хүн амын орлогын албан татвараас бусад татварыг буулгасангүй. Цаашид нэг удаа жагсаал хийгээд зогсохгүй, улс төрийн шаардлагаа үр дүнд хүрэхийн тулд хариуцлагатай байна" гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ХЭхэ
МАН-ынханы ЗГ бүх нэмэгдлийг буулгаад хуучин хэвэнд нь оруулчлаа.ЗАЛЬТАЙ.Одоо юугаа эсэргүүцэж жагсах гээд байгаан.Уг нь нэмэгдлүүдийн эсрэг л байсан биз дээ.
2018/01/31 202.179.26.229
ok
ard tumen jagsah surgaar uun deer ni duruulj ner hund olno gevel mai shuu,MAN-AN gej 2 nertei 1 tolgoitoi mangasuud shd
2018/01/31 202.179.27.180
bi
эрх барьж байхдаа юугаа хийж суусан олгой вэ.Улс орныг самарч, сүйрүүлчхээд АН-хан одоо л гийгүүлж гэнэ.Аль чшатандаа ажил хийж чаддаггүй.Хариуцлага гэж мэддэггүй нөхдүүд
2018/01/31 103.242.47.74
Ард
Эргүү чинь өөрөө зг унагаж гарах гээ юу. Эмд нд ын мөнгийг самарч идчээд тэр нь багадаад бна уу. Хандгайтын амыг бүхэл бүтнээр нь авсан одоо уул уурхайд шүлэнгэтэж бна уу хар цаддаггүй гахай
2018/01/31 103.57.93.73