8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-аас орж ирсэн хар чавганаас хортон шавж илэрчээ

2018-01-31 12:28:00

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас /НМХГ/ сар шинийн баярыг угтан хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. 
Шалгалтын явцад дараах нийтлэг зөрчил илэрчээ. Үүнд:
•    Хүнсний сүлжээний үе шат бүхэнд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлээгүй
•    Дотоодын хяналтыг хэрэгжүүлдэггүй, үйлдвэрлэлийн технологийн эрсдэл үүсэх горимд хяналт тавьдаггүй
•    Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг хөтөлдөггүй
•    Мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд гарал үүсэл тодорхойгүй
•    Үйлдвэрлэж буй эцсийн бүтээгдэхүүн нь шошгололтын стандартын шаардлагыг хангаагүй
•    Ажилтан нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдаагүй зэрэг нийтлэг, зөрчил илэрсэн байна. 
Мөн үүнээс гадна ОХУ-аас орж ирсэн хар чавганаас хортон шавж илэрсэн байна. Түүнчлэн улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид 10 дээжийг пенциллин, тетрациклин, хлорамфиникол, стрептомицин зэрэг антибиотикийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээнд хамруулахад нэг дээжид хлорамфиникол илэрсэн байгаа.
Бусдын нэрийг зээлж, худалдан авагчийг төөрөгдүүлэх зөрчил түгээмэл гарч байгаа. Жишээлбэл, Гандангийн шар тостой ул боовыг дуурайлган хийж, нэрийг нь ашиглан Гандангийн ойролцоо худалдаалж байхыг нь илрүүлсэн. Мөн хаяг шошгогүй бууз, банш, ул боов гэх мэт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл