8o
Улаанбаатар хот
mobile menu

Сурагчдын амралтыг сунгахгүй, маргааш хичээл орно

2018-01-31 14:20:11

ЕБС-ийн сургуулийн сурагчдын II улирлын амралтыг нэг сар болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Хуваарь ёсоор нийслэлийн ЕБС-ийн сургуулийн сурагчдын хичээл маргааш буюу хоёрдугаар сарын нэгний пүрэв гаригт орно. Харин нийтийн сүлжээгээр сурагчдын амралтыг долоо хоногоор сунгасан гэх яриа гарсан. Тэгвэл Нийслэлийн Боловсролын газраас, “Яамны зүгээс сурагчдын амралтыг сунгах шийдвэр гараагүй. Сурагчдын хичээл маргааш орно” гэв. III, IV улирлын амралтын хуваарь хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд аймаг, сум, тосгон багийн сургуулийн сурагчдын хичээл энэ сарын 22-нд эхэлсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл