Хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад хуурамч мөнгөн тэмдэгтээр гүйлгээх хийсэн тохиолдол бүртгэгдсэн аж. Тус хэрэг Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Номинхайпер маркет дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэн Б нь хуурамч 5000 төгрөгөөр гүйлгээ хийсэн байсан байна. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
Тиймээс иргэд мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийхдээ хуурамч, эсэхийг сайн анзаарч байх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.