8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: Төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн байхад төсвийн хууль зөрчигдлөө гэхгүй байх

2018-01-31 15:18:00

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цаг, үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. 
 

-    Олон улсын валютын сантай хийж буй гэрээ хэлэлцээр ямар шатанд явж байна вэ? 

-   Олон улсын валютын сангийн ажлын хэсэг энэ сарын 25-нд Улаанбаатарт ажиллахаар ирсэн. Энэ хугацаанд Засгийн газартай тэтгэврийн насыг бууруулж, Хүн амын орлогын албан татварын нэмэгдлийг буулгах тал дээр хэлэлцээр хийсэн. Мөн Сангийн яам цаашид хүүхдийн мөнгөний олгох хүрээг 60 хувиас 80 хувьд хүргэх, төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг зөвшилцөх асуудлууд дээр ОУВС-тай харилцан ярилцаж байгаа. Татварын нэг шатлалтай буюу 10 хувь руу орох асуудлыг шийдвэрлэж нэн яаралтай хэлэлүүлэхээр УИХ-д оруулсан. Өнөөдөр төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн. Тэтгэврийн насыг мөн хуучнаар нь болгож байгаа. Мөн иргэн өөрөө тэтгэвэрт гарах насаа сонгодог боломжийг оруулж байгаа. Тэтгэвэрт гарах  насыг жилд зургаан сараар нэмж байсныг гурван сар болгож багасгасан. 

-    Засгийн газраас гаргасан шийдвэрийг ОУВС дэмжсэн юм уу? 

-    Валютын сантай энэ асуудлаар харилцан ойлголцоод шийдвэрлэсэн асуудал. 

-    Сангийн яам Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж байгаа юу? 

-    Хэрэгжүүлж байгаа.Сангийн яамны вэб сайтыг бүрэн шинэчилж байна. Тэнд хуулийн хэлэлцүүлгүүд явагдана. Мөн тэндээс Монгол улсын өрийн хэмжээг харчихдаг, үнэ ханшаа мэдэж, эдийн засагтай холбоотой бүхий л мэдээллийг уншчихдаг болгох гэж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засагтай холбоотой шинэ мэдээллийг өдөр бүр, цаг тутамд авчих вэб сайтыг ажиллуулахаар ажиллаж байна. 

-  2018 онд орон нутагт хэр их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа вэ? 

-  Нэг аймагт дунджаар 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төсөв батлагдсан. 2018 онд бүх аймаг, суманд хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр шинээр бий болох төлөвтэй байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөрөнгө оруулалтын ажлыг шуурхайлах, төсөвт өртөг нь зөрүүтэй байгаа зүйлүүдийг цэгцлэхтэй холбоотой үүрэг даалгаврыг холбогдох албынханд өгнө. 

-   Төсөвт тодотгол хийхгүй гэж та мэдэгдсэн. Гэхдээ төсвийн орлого 100 гаруй тэрбум төгрөгөөр дутахаар байна. Үүнийг орлогоосоо нөхнө гэсэн. Ингэж болох юм уу. Төсвийн тухай хуультай нийцэж үү? 

-    2018 онд эдийн засаг их идэвхтэй байж, төсвийн орлого нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа.У.Хүрэлсүхийн Засгийн газар 102 дахь өдрөө үйл ажиллагаагаа явуулахдаа өндөр хүүтэй зээлийг арилжааны банкнаас аваагүй. Нийт 370 тэрбум төгрөгийн жилийн 18, 17, 16 хувийн хүүтэй үнэт цаасуудыг буцааж авсан. Бид улсын төсөвт хүүгийн зардлыг 120 тэрбум төгрөгөөр хэмнэчихээд байна. Засгийн газрын хүүг бууруулах чиглэлийн арга хэмжээг Сангийн яаманд төлөвлөөд байна. Дахин 60-70 тэрбум төгрөгийг хүүгийн зардлыг хэмнэчих ч боломж байна. Тийм учраас бид төсөвт тодотгол хийхгүй гэж үзэж байгаа. Төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Ийм байхад төсвийн хууль зөрчигдлөө гэхгүй байх. Хуулинд нийцэж байгаа. 

Т.Хулан
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
n
Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн zuv.mn-д Ч.Хүрэлбаатарт хандаж, "Энэ цайрчихсан худалчийг яая даа байз. Яачихсан ширэн нүүр ийм байдаг байнаа. Яа яа. Хотгор шанагын уурхайн лицензийг таны ах
2018/01/31 66.181.186.144