8o
Улаанбаатар хот
mobile menu

Дулаанаа шийдсэн ховдчууд удахгүй утаагаа шийднэ

2018-01-31 15:21:43

Одоогоос арваад жилийн өмнө Ховд хот хөлдөх дээрээ тулж, айл өрх, албан байгууллагууд зутруухан өвөлжиж байсан тэр дүр төрх өнөөдөр түүх болон үлджээ. Шинэ хуучин хоёр ч дулааны цахилгаан станцтай болсон Ховдчууд өнөөдөр дулаан хангамжийг сайжруулах, гэр хорооллыг дэд бүтцэд холбох замаар утаанаасаа салах шийдэл ярьж байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймагт ажиллан шинэ, хуучин Дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Мөн аймгийн удирдлагууд, байгаль орчин болон цаг уурынхан, утаа гаргаж буй ААН-үүд, бизнeс эрхлэгч иргэдтэй “Ховд хотын агаарын бохирдлыг бууруулах нь” хэлэлцүүлэг зохион байгуулж, гарц шийдэл хэлэлцэж олсон байна. Өнөөдөр гэр хорооллын 5200 өрх, нам даралтын 49 зуух, 2 Дулааны цахилгаан станц утааны гол эх үүсвэр болж байна. Аймгийн төвийн тухайд өвөлдөө 14 мянган тн нүүрс ахуйн хэрэгцээнд хэрэглэдэг. 2014 оноос агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс 10 хувиар даваад байгаа юм. Тиймээс эхний ээлжинд нам даралтын зуухнуудыг буулгаж төвлөрсөн дулаанд холбох, гэр хороолол руу татаж буй дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх, сайжруулсан шахмал түлшээр айл өрхүүдийг хангах зэрэг зорилтууд дэвшүүлж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын зүгээс утаа гэгч дайсантайгаа УИХ-ын гишүүд, ЗДТГ, ИТХ, Жаргалант сум, ААН, иргэд бүгд хамтраад нам харгалзахгүй нас хүйс харгалзахгүй тэмцэж ирэх өвөл гэхэд ирэх өвөл гэхэд утааны асуудлаа тодорхой хэмжээгээр шийдсэн байхыг хааа хаанаа хичээж ажиллъя гээд УИХ-ын гишүүний хувьд ч томоохон хөрөнгө оруулалтыг шийдэхээ мэдэгдлээ. Мөн тэрээр “Аймгийн төвд хамгийн их утаа гаргаж байгаа 49 томоохон уурын зуухыг халаалтын системтэй холбох асуудлыг ЗДТГ, ИТХ, Жаргалант сум, ААН хариуцах ёстой. Аймгийн ИТХ ын 41 төлөөлөгч өөр хоорондоо муудалцаж, хэрэлдэж суухдаа сайн юм билээ одоо ажлаа хийж нэг нэг уурын зуухыг амалж аваад шийдэхэд хэцүү биш, тиймээс тус бүрдээ нэгийг хариуцаж аваад шийд. Миний зүгээс ирэх онд Цагдаагийн газрыг яндангүй болгоё, тойргийн гишүүдтэйгээ хамтраад улсын төсөвт шаардлагатай төсвийг тусгуулъя. Өөр хоорондоо хагаралдаж, ажил цалгардуулахгүйгээр хамтраад утаатайгаа тэмцье” гэж уриалсан юм.

Дулааны тухайд, дулаан алдагдаж буй шалтгаануудаа мэддэг хэрнээ тодорхой шийдэл гаргахгүй хойрго хандаж буй аймаг, хотын удирдлагад энэ асуудал дээр онцгой анхаарах, дулааны станцууд хэрэглэгчдээ алдахгүй гэвэл дулаанаа сайн ханга, үйлчилгээгээ сайн үзүүл гэдэг үүрэг өгсөн байна.  

Мөн дулааны шугам сүлжээ, Дулааны станц байсаар байтал өөрсдөө дураараа нам даралтын зуух ажиллуулж утаа гаргаж буй ААН-д хариуцлага тооцох, нөгөө талаас дулааны эрчим хүч үйлдвэрлэгчид үнээ хямдруулах байдлаар утаатай хамтран тэмцэх нь үр дүнтэй гэдгийг ч сануулсан юм.

Дашрамд, 2011 онд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, С.Бямбацогт нар Ховд аймгийг шинэ Дулааны цахилгаан станцтай болгох асуудлыг улсын төсөвт суулгаснаар 2012 онд шинэ Дулааны цахилгаан станцын ажил эхэлж улмаар 2014 онд ашиглалтад орсон түүхтэй. Энэ цагаас Ховд хотын олон айл өрх, албан байгууллага дулаан өвөлжих нөхцөл бүрджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment