8o
Улаанбаатар хот
mobile menu

100 мянга гаруй жолооны үнэмлэхийг хэвлэж дуусгажээ

2018-01-31 16:12:00

Цагдаагийн Ерөнхий Газрын бүртгэл хяналтын төвөөс 2017 онд хүлээгдэж байсан 100 мянга гаруй үнэмлэхийг энэ оны нэгдүгээр сард хэвлэж дуусгажээ.Шинээр жолооч болж байгаа иргэдийн үнэмлэхийг тухайн суралцаж буй авто сургуулиудаар тарааж байгаа аж. Харин нөхөн олгох буюу сольж байгаа, мөн түр суурьшиж байгаа иргэд түр зөвшөөрлийн хугацаа дуусахаас үл хамаараад үнэмлэхээ Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээнээс авах боломжтой.

Одоогийн байдлаар 23,000 үнэмлэх тус худалдааны төвөөр тараагджээ. Орон нутгийн иргэд үнэмлэхээ солиулсан, мөн хаясан бол захиалга өгсөн тухайн замын цагдаагийн газраасаа авах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл