Засгийн газрын хуралдаанаар ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дэд даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо. Бат-Өлзийн Бат-Эрдэнэ 1999 онд Улаанбаатар Их сургуулийг түүх судлалын ангийг судлаач мэргэжлээр төгссөн. БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр сурч, төгссөн. МУИС-ийн Улс төр судлалын ангид докторантурт суралцдаг.
- Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслах,
- МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх
- Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын дэд дарга
- УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.МАН-ын чадварлаг боловсон хүчнүүдийн нэг юм.