8o
Улаанбаатар хот
mobile menu

Драгон төвийн автовокзалыг нүүлгэнэ

2018-02-01 08:26:07

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор”-ын өнөөгийн байдлын талаарх мэдээлэлтэй танилцаад импортын автомашины бүртгэлийг зөвхөн энэ цогцолбор дахь Автотээврийн үндэсний төвийн салбарт хийж байхыг салбарын яаманд даалгалаа.

Мөн Драгон төвийн урд байх орон нутгийн зорчигч тээврийн вокзалыг хоёрдугаар улиралд багтаан “Авто худалдааны цогцолбор”-т шилжүүлэх, Сонсголон өртөөнөөс цогцолбор хүртэл 2.5 км төмөр замыг сэргээн засварлаж ашиглалтад оруулах боломжийг судалж шийдвэрлэх, олон улсын тээвэр, логистикийн болон төмөр замын ачиж буулгах төвийг дээрх цогцолборт байгуулах талаар судалж танилцуулахыг үүрэг болгов.

Цогцолборыг цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбоход шаардагдах хөрөнгийг үе шаттай шийдвэрлэх болсон байна. Авто машин, сэлбэг хэрэгсэл, бусад барааг ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх гаалийн хяналтын бүсийг хрёрдугаар улиралд багтаан “Авто худалдааны цогцолбор”-т ажиллуулж эхлэхээр боллоо.

“Авто худалдааны цогцолбор”-т 71 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж газар худалдан авч, эсвэл талбай түрээслэж байна 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ongo
Zow zow
2018/02/01 58.140.189.124
өвгөөдөй
яасанч хийж барагдадгүй бүтээж болдоггүй цаг вэ, Иргэдээ чирэгдүүлж ханадагнүй төр засаг вэ. автобус такси хоёрын үнэ онгоцны үнэ хүргэх нь дээ. Та,нар өмнө баруун зүүн хойно гэсэн 4 чиглэлд вакзал
2018/02/01 66.181.180.102
иргэн
багталцахгүй газар шавааралдаж хэрүүл бухимдал болж байснаас нүүлгэсэн нь дээр тэгээд хот руу явах унааг нь шийдээд л өгчихнө биз дэмжиж байна
2018/02/01 202.179.27.12
Сандаг
Орон нутагаас шөнө ирээд тагсигаар гэртээ харихад аймгаасаа ирсэн зардлаар хүргүүлдэг байсан одоо онгоцны зардлаар гэртээ очихнээ шөнө үйлчлэх автобус митро шийдээгүй байж илүү юм сэдэх юм
2018/02/01 103.212.118.252
irgen
yag zuv nuulgeh heregtei,
2018/02/01 202.179.25.230
Kambo
Umnun neg nuulgen gej bsn ahiad nuulgen geed icheesei baijl bna bizdee ter ochuulah geed bga gazar ni belen boloogui yum bishuu archiagui zasgiin gazar ger horoololoo shiideech deeguur niseed blgui
2018/02/01 66.181.185.148
ЗӨВ
Нүүлгэх нь зөв
2018/02/01 66.181.179.181
Зочин
1 нь байгуулж байна гэж баахан мөнгө зараа л нөгөө нь нүүлгэж бна гэж бас баахан мөнгө зарах. Үнэтэй тоглох юмаа. аймгаас хотод ирэхээсээ хотод очих газраа хүртэл хэд дахин илүү мөнгө зардаг болох юм
2018/02/01 103.194.176.101