8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-02-01 08:46:23

09:00 цагаас МУИС-ийн Төв номын сангийн 502 тоот танхимд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, МУИС-ийн Антропологи-археологийн тэнхим хамтран “Монголын археологи-2017” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

10:00 цагаас Улаанбаатар Зочид буудлын “Хархорин” танхимд Фридрих-Эбертийн сангийн Монгол дах суурин төлөөлөгчийн газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын дүн” уулзалт хийнэ.

11:00 цагаас ХНХ-ын сайд С.Чинзориг Төрийн ордны Нутгийн улирдлагын танхимд тэтгэврийн настай холбоотойгоор хуульд оруулах өөрчлөлт, гадаадад ажиллах хүч илгээх асуудлаар барьж буй бодлого, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ боломжууд зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагаас Гүүд нэйборс ОУТББ-ын Монгол дах Төлөөлөгчийн Газраас ХУД-н Сургууль, Цэцэрлэгийн ариун цэврийн өрөөний чанар хүртээмжийг сайжруулах төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ерөнхий боловсролын 34-р сургуулийн ариун цэврийн өрөө, хувцас солих өрөөний иж бүрэн засвар тохижилтын ажлыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болох гэж байна.

11:00 цагаас Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "Улаанбаатарын өвлийн наадам"-ын талаар хэвлэлийн хурал хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл