8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Даваа: 60 мянган төгрөгийн цахилгаан зарцуулдаг шинэ технологийг эрчим хүчтэй нь, халаалттай нь шийдэж чадсан

2018-02-01 08:58:00

Гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүдэд зориулсан хамгийн хямд, эрчим хүчний хэмнэлттэй, утааг бууруулахад чухал нөлөө үзүүлэхүйц цахилгаан халаагуурын шинэ технологийг талаар “Бэст энержи сэйвинг” ХХК-ийн захирал Н.Даваатай ярилцлаа.

-"Анод" халаагуурыг хэзээ эхэлж хийж эхэлсэн бэ. Халуугуурын онцлогоосоо яриагаа эхлүүлье?

-Манайх "Анод" халаагуураа анх 2009 оноос хойш үйлдвэрлэж, туршиж, амьдрал дээр хэрэгжүүлж ирээд байна. Онцлог гэвэл хамгийн өртөг багатай цахилгаан халаагуур юм. Хэрэглэж үзсэн хүмүүс л онцлогыг нь сайн ярих болов уу. /инээв/

-Нэг өрх айл “Анод” халуугуурын авч хэрэглэлээ гэхэд хэдэн төгрөгөөр худалдаж авах уу. Сард хэчнээн төгрөгний цахилгаан зарцуулах вэ?

-Жирийн монгол гэрийг нэмж дулаалалгүй яг байгаагаар нь бариад энэ халаагуурыг хэрэглэвэл нэг айл өрх сард 60 мянган төгрөгийн цахилгаан зарцуулна. Энэ зөвхөн халаагуурт зарцуулсан цахилгааны үнэ. Мөн хамгийн дээд хэмжээ. Үүнээс бага цахилгаан зарцуулах боломжтой.

Айл өрх цахилгаан тогоон дээр хоолоо хийж, гэр ахуйн цахилгаан хэрэглээнд зарцуулах тогны мөнгөтэйгөө нийлээд нэг өрх айл сард 100 мянган төгрөгийн цахилгаан зарцуулж байна. Энэ нэлээд олон жилийн өмнөөс авч хэрэглэж ирсэн айл өрхүүдийн зарцуулсан цахилгааны бодит тоо.

Харин “Анод” халаагуурыг гэртээ авч тавина гэвэл өнөөдрийн өртөг нь 1 сая орчим төгрөг болж байна. Цөөхөн тоогоор үйлдвэрлэж гаргаж аваад тэр. Хэрэв  олон тоогоор 2 мянга, 200 мянга үйлдвэрлэвэл 500 мянган төгрөгөөр авах боломжтой. Одоогоор нэг айл сард нэг портер нүүрс хэрэглэж байгаа. Үүнд 120-150 мянган төгрөг зарцуулдаг. Дундаж, хамгийн бага үнэ шүү дээ.Гэтэл халуур хэрэглэснээр тогтмол дуулаантай байж, нүүрс түлж утаа гаргахгүй, цэвэрхэн тохь тухтай байна.

-Халаагуурыг залгахад хэчнээн кв цахилгаан зарцуулагдах вэ. Гэр хороололын айл өрхүүд цахилгааны хүрэлцээ, хүч чадал муу гэх зэрэг асуудал нэлээд тулгамддаг?

-1 кв цахилгаан зарцуулна. 1 кв цахилгаан гэдэг чинь ерөөсөө огт тасрахгүй, амралтгүй ажиллахыг хэлж байгаа юм. Тэгэхээр цахилгааны хүчин чадал хүрэхгүй, муудах, зүйл байхгүй. Бид найм, ес нь жил ажиллаж байна. Энэ хугацаанд бүгдийг нь бодолцож, бүгдийг нь л судаллаа. Энэ технологийг бид эрчим хүчтэй нь, халаалттай нь шийдэж байна. Манай халаалт, эрчим хүчийг давхар шийдсэн технологи маань цөөн айлд тавигдсанаас гадна цэцэрлэг, эмнэлгүүд, хүлэмж зэрэг объектыг халааж байна.

Томоохон гал галлагааны зуухуудын нэг том яндан гэхэд 1000 айлтай тэнцдэг гэдэг. Гэтэл ганцхан ширхэг л цахилгаан зуух байхад тэр яндан зогсчихож байна. Бид энэ намар 30 гаруй галлагааны томоохон яндан авч хаялаа. Нүүрс түлдэгээс бага зардлаар аж ахуйн нэгж байгаад болоод байна.

-Материал, түүхий эдээ хаанаас авдаг вэ. Үйлдвэр хэдэн халаагуур үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

-Манайх хаягдал хуванцар савны үйлдвэртэй. Түүн дээрээ түшиглэж халаагуур хийдэг. Монгол дахь барилгын материалын дэлгүүрүүдээсээ л материалаа авч хийнэ. Цаашид Оросын талын халаагуур, тень, тоног төхөөрөмжийг авч, түүндээ оруулахыг хичээж байна. Манайх их хэмжээгээр хийх хүчин чадал байна. 2 мянга, 200 мянгыг хийх бүрэн боломжтой.

-Засгийн газар утааг багасгахын тулд зуух, түлш тараана, цахилгаан халаагуур, энэ төрлийн төхөөрөмжүүдийг айл өрхүүдэд тараах ажил хийхээр төлөвлөж байгаа онцолсон? 

- Засгийн газрын дэмжээд байгаа төсөлд 500 тэрбум төгрөг хэрэгтэйн дээр IV цахилгаан станц шиг хоёр ч цахилгаан станц хэрэгтэй. Ийм технологийн төлөө манай засаг төр ажиллаж байна гэдгийг бид олж харсан. Гэтэл манай шинэ технологи халаалтаас гадна плеткагаа ажиллуулах боломжийг давхар хангаж өгсөн мөртлөө айл бүрт суулгавал таван тэрбум төгрөгөөр таван жилд нийслэлийг утаагүй болгох, утааг багасгах боломжтой. Хэрэв маш богино хугацаанд буюу нэг жилийн дотор гаргая гэвэл 50 тэрбум төгрөгөөр гаргаж болно.

Энэ бүтээгдэхүүн нэг айлд 250 мянган төгрөгөөр очих юм. Гэтэл Засгийн газрын дэмжээд байгаа төсөл нь 2.5 сая төгрөг шүү дээ. Их зөрүү байгаа биз. Ганц манайх биш маш олон хувийн хэвшил цахилгаанаар халдаг тоног, төхөөрөмж үйлдвэрлэж, туршиж, хэрэглэж байна. Эдгээрээс зөвийг нь, аль болоыг нь сонгож яагаад болдоггүй юм бэ.

-Та найм, ес нь жилийн өмнөөс энэ технологийг судалж, хийж, танилцуулж ирсэн байна. Засгийн газар, Яам  зэрэг холбогдох байгууллагуудад хандаж үзсэн үү?

 - Засгийн газар, Яам гээд холбогдох байгууллагуудад танилцуулахад тэд ганц л үг хэлдэг. Энэ нь судална гэдэг. Өөр хариу өгдөггүй. Төрийн албаны ажил үүргийн хуваарь нь тийм л байдаг байх. Гэхд ийм шинэ технологийг судлах хэмжээнд очоогүй, манай систем тэгж хөгжиж чадаагүй. Нөхцөл байдал ийм л байна.

-“Анод” халаагуураа олон улсын оюуны өмчид бүртгүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Бид “Анод” халаагуураа олон улсад оюуны өмчид бүртгүүлсэн. Тэгэхгүй бол урагшаа гаргаад хуулбарлахгүй гэх баталгаа алга.

-Хамгийн дээд талдаа хэдэн хэм хүртэл халаах вэ. Дулаанаа тогтмол барих уу. Өнөөдрийн байдлаар хэчнээн айл өрх хэрэглэж байна вэ?

-Монгол гэрийг 20-22 хэм хүртэл халаах температур дээр тавьчихна. Тогтмол дулаанаа хадгална.  2009 оноос хойш би энэ халаагуур хийж туршиж айл өрхүүдэд хэрэглүүлж ирсэн. Гэр болон 2-3 өрөө амины орон сууцыг бүрэн халаах хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар 1200 гаруй айл өрх энэ халаагуурыг хэрэгдэж байна.Тэр айлуудын гэрийн дулаан тогтмол 18-22 хэмийн тогтмол дулаантай байна.

-“Анод” халаагуурыг сонирхсон хүсэлтэй хүмүүс хаана очиж үзэж болох вэ. Олон нийтэд зориулсан туршилтын гэр байдаг гэж байна?

-Бид туршилтаа зайсанд таван ханатай 2 гэр бариад халаасан. Сонирхсон хүмүүс ирж үзэх бүрэн боломжтой. Зайсангийн эцсийн Анома хотхоны хашаанд байрлаж байгаа. 

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй

Монгол гэрт суурилуулсан "Анод" цахилгаан халаагуур. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Тэр халаагуур нь хаана бна. Авья л даа. Олон жил ярьж бна. Аваад хэрэглээд сайн сайхныг нь үзсэн хүн бвал сэтгэгдлээ бичээч
2024/01/01 66.181.185.139
yariltslaga
https://www.facebook.com/1528084620796922/posts/2234335393505171/ iishee orood uz l dee..uuriinh ni hayg yariltslaga bnashtee
2020/08/13 103.57.94.111
Балсан овогтой Наран 99362515
Би хороололд байшинд амьдардаг энэ их хэрэгтэй ,авмаар байна,
2020/07/20 150.129.141.217
Балсан овогтой Наран 99362515 88704787
сайн байна уу таалагдаж авмаар байна ,
2020/07/20 150.129.141.217
Энхбат
Энэ яг байдаг юм уу үнэн юм уу холбоо барих утасний дугаар байна уу
2019/11/12 66.181.161.52
Овунаа
Утас аа бичнэ үү хаана очижмуулзах боломжтой вэ
2019/09/19 202.126.89.69
Оюунаа
Сайн байна уу энэ хүнтэй очиж уулзах хэрэгтэй байна. Байнга байдаг болов уу.О
2019/09/19 202.126.89.69
Б,Отгонбаатар СБ аймаг наран сум
зарж байгаа газар хаана бн бэ хаяг утас
2019/07/02 66.181.161.101
40
утас
2019/01/20 202.21.109.150
Тулга
Холбоо барих утась хаягаа үлдээнэ үү. Анома хотхонд очоод олоогүй
2018/11/19 150.129.141.180
мөнхцэцэг
холбоо барих утас байна уу яг одоо байшиндаа халалт сонирхож байна
2018/06/13 43.242.242.140
баагий
хөдөө орон нутагт 7х11 хэмжээтэй байшинд авч тавиулвал хэдэн төгрөг болох вэ хариу өгөөч
2018/05/17 66.181.160.17
энхээ
сайхан зүйл бүтээжээ баяр хүргье
2018/03/10 183.177.96.130
tuguldur
ih uur hureh yum. ugaasaa ali ch tyehnologiig hereglej avsan manai unuugiin mongoliin tsahilgaan erchim huchnii system diilehguishde
2018/02/05 112.72.11.104
tuguldur
yuuch medehgui amnii salia ni arilaagui unuudruuruu setgedeg yumnii zuvhun ungun hesgiig hardag busdiig urgelj muulj doosh ni hiij bolohgui zuilsiig ni hardag erguu tulguudiin commentiin unshhaar
2018/02/05 112.72.11.104
sonnen
Үнэн бол төрийн шагнал өгөх хэрэгтэй. Худлаа бол шоронд нь суулга. Дандаа худал ярьж явах юм энэ хүн. Амьдралгүй л юм ярих юм. Дунд сургуулийн физикээс хол.
2018/02/03 202.5.196.50
Анодын хувьцаа эзэмшигч
Уг нь зүгээр л юм байна. Анодын хувьцаанд алдсан мөнгөнийхөө оронд нэгийг авмаар байна
2018/02/03 66.181.161.76
Зочин
Утасны дугаар борлуулж буй газраа тодорхой оруулж өгнө үү
2018/02/02 202.55.184.18
Би
энэ чинь зүгээр юм бнаа.Байшинтай айлууд сард 1 портер нүүрс түлнэ.холбогдох утас бхгүйм бх даа
2018/02/02 103.10.21.57
Ayush
Sain shaniig husey
2018/02/02 202.9.40.205
basaev
Би энэ хүнийг хугараагүй ноён нуруу гэж л боддог,
2018/02/01 66.181.160.40
ХЭРЭГЛЭГЧ /ТУРШИГЧ/
Тэр дээр байгаа паран халаагуурыг нь тавьж байгаа. 1 пар нь 500 ватт буюу 0,5 квт зарж байна. Тасралтгүй залгахад шүү. Гайгүй л халж байна. Манайх 3 пар тавьсан. Анодын Даваа дажгүй л юм сэдээд бАЙГ
2018/02/01 66.181.179.77
Zochin
Gertee ail 1sard 1porter nvvrs tvldeg gj hudlaa yariad yahawe 1 porteroor 3sar boldog bhgvi yu sar bolgon porteroor ni awaad bdag mungu tedend bhgvi naadah chin heregleenih ni vne ih garah yum bna .
2018/02/01 112.72.8.66
Зочин
Олон түмнийхээ төлөө ийм сайхан юм хийж байгаа Даваадаа баяр хүргэё. Амжилт хүсьё. Цаашид улам их юм хийж бүтээгээрэй.
2018/02/01 182.160.36.147
Зочин
oroi bolohoor zuragtaach uzej chadahgui hemjeenii huchdel muu baihad eniig avaad zalgaval tog.oo yah ym bol ene halaaguur chin davhar uildeltei tog usgudug ym bol.uu hariu uguuch
2018/02/01 139.5.219.44
eegii
manaih odoo baigaa tsahilgaan heregsluudee buren ajluulj chadahgui bn tognii hureltsee muu uchraas ene halaaguuriig tavina gevel huchdel.ee yaj usguh ve neg bol ene halaaguur tog usgudug ymuu?
2018/02/01 139.5.219.44
Oyun
Anod halagurig hanas avch bolhim holbo barij utas bainuu?
2018/02/01 27.123.214.108
irgen
zagvariin bair bval ochij uziye
2018/02/01 66.181.169.162
Жинхэнэ монгол цустай залуу
Зөв юм хийж бгаад баяр хүргэе.даваа ах бол зөв хүн гэж боддог,хэлмэгдүүлж дээрээс дарагдсан л хүн шүү.амжилт таньд
2018/02/01 171.243.94.211
Амар
Гэрийг 60-100к төгрөгөөр халаах юм бол 4×6тай байшинг ингэж халаах боломж надад бнш дээ 8×10тай байшин хэрэглээтэйгээ 150к төгрөгөөр халааж бнаш дээ
2018/02/01 66.181.161.81
Амин
АНОДЫН луйварчид Энхтөр Даваа нар хувьцаа эзэмшигчдынхээ мөнгийг эргүүлэн өгөхгүй бол сүйд болно шүү. Даваагийн энэ үлгэрт бүү итгэ.
2018/02/01 182.160.2.179
Baagii
Holbogdoh utasni dugaaruudaa uldeene uu?
2018/02/01 202.179.31.54
зочин
АНОД БАНКИЙГ ДАМПУУРУУЛЖ АРД ТҮМНИЙ МӨНГӨ ИДСЭН ДАВАА БАНКИР АШИГ Л ХАРЖ БАЙГАА БИЗ ЧАНАРГҮЙ БАЙХАА ХУДЛАА ТӨРИЙН НЭР БАРЬЖ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ШАХАХ ГЭЭД Л ..
2018/02/01 183.177.100.3