8o
Улаанбаатар хот
mobile menu

“60 тэрбум”-ын хэрэгт нэгэн яамны газрын даргыг шалгаж байна

2018-02-01 09:01:00

2016 оны сонгуулиас хойш  МАН-ын 60 тэрбумын хэрэг дуулиан тарьж эхэлсэн.  Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш шалгаж буй энэ хэрэгт Г гэх нэгэн яамны газрын дарга холбогджээ. Түүнийг  бусдаас 200 сая төгрөг зээлэн авч, МАН-ын удирдах албан тушаалтнуудад өгч, төрийн албан тушаалыг  худалдаж авсан эсэхийг шалгаж эхэлжээ. Энэ асуудлаар “Баян ……..” ХХК-ийн захирал Б гэгч АТГ болон Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл өгсөн байна. Үүнд,

“Хорлоо овогтой Д түүний хүү ………..  яаманд газрын дарга ажилтай Г нарт 200 сая төгрөгөө залилан мэхлүүлсэн тул шалгуулахаар гомдол гаргаж байна. 2015 оны  зургаадугаар сарын 16-ны өдөр Хорлоо овогтой Д, түүний хүү нэгэн яаманд газрын дарга ажилтай Г нар нь М…. компанийн нэрийг барьж, манай компанийн тусгай зөвшөөрөл нь их хэмжээний алттай, 200 сая  төгрөг зээлээч, уул уурхайн үйл ажиллагаагаа эхлэхээр эргүүлээд өгье гэж хэлсэн. Мөн Д нь Монгол Ардын Нам сонгуульд ялахаар манай хүү газрын дарга болоход дээрх мөнгийг зарцуулна, намын дарга нарт өгнө гэж хэлээд 200 сая төгрөг зээлсэн.

Гэтэл тухайн тусгай зөвшөөрөл нь ямар ч алтны нөөцгүй байсан бөгөөд намайг залилсан гэдгийг сүүлд мэдээд мөнгөө нэхтэл удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Хорлоо овогтой Д-ийн хүү нь 2016 оны УИХ-ын  сонгуулийн дараа нэгэн яаманд газрын дарга болсныг саяхан мэдсэн. Надаас залилан авсан 200 сая  төгрөгөөрөө төрий албан тушаал худалдан авсан болох нь тодорхой байна. Үүнийг шалгаж өгнө үү” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Жаран тэрбумын бичлэгийн хэдэн хүнээс зарим нь хэрэгээ хүлээж,албанаасаа өөрчлөгдсөн ч зарим нь энэ бол эвлүүлэг гэж хэлээд төрд шургалсан хэвээрээ байх,ийм хуулийнханаар яахч юм билээ.
2018/02/01 66.181.190.71
харамсаж байна
Хуулийнхан монголыг авлигачдаас салгах сонирхол алга. 60 тэрбумыг санаачилсан нөхөр намын хурал дээрээ хэргээ хүлээж байхад манай хуулийн ХУРЦТАН нар хэрэг байхгүй гэж яриад сууж байх юм
2018/02/01 66.181.179.181
  • Recent
  • Most Read
  • Most Comment