8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ноён уул"-ын шүүх хурал нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшлогджээ

2018-02-01 09:37:51

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр  10 цагт эхэлсэн “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй АМГТГ-ын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан нэхэмжлэгч “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын тэргүүн О.Цэрэннадмидын хүсэлтээр  хойшилсон байна. .

Шүүх хуралдаанаас шүүхийн тогтоол гарч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  96 дугаар зүйлийн 96.2-т заасныг баримтлан ирээгүй оролцогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.Улмаар ирэх хоёрдугаар сарын 07-ны өдрийн 09 цагт хийхээр товлосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл