8o
Улаанбаатар хот
mobile menu

Журмын хашаанд ачигдаж очсон машины жолооч нас барсан гэх хэргийг шалгаж байна

2018-02-01 10:09:52

Жолооч нь машин дотроо унтаж байсныг ачилтын компаний ажилчид анзааралгүй ачиж, журмын хашаанд хонуулснаас хөлдөж амиа алдсан гэх харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэл гарах болсон. Тодруулбал Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах журмын хашаанд ачигдаж ирсэн автомашин дотор нэгэн иргэн хөлдөж нас барсан дуудлага цагдаагийн байгууллагад ирж, шалгаж эхлээд байгаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 50 орчим насны эрэгтэй хүн машиндаа осгож нас барсан гэсэн дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 26-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Одоогийн байдлаар цогцост задлан шинжилгээ хийж байгаа аж. Задлан шинжилгээний дараа  машиндаа унтаж байхад нь анзааралгүй  машин ачилтын компанийхан ачсан уу гэдэг нь тодорхой болох биз ээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл