Улаанбаатар хот нэгдсэн эрүүлжүүлэхтэй болно. Ирэх сарын эхээр энэ эрүүлжүүлэх байр үйл ажиллагаагаа эхлэх аж. Бэлтгэл ажил 80 хувьтай байгаа юм байна. Албадан саатуулах өрөөнүүдийг дуу, дүрсний өндөр нягтаршилтай, камерийн системээр тоноглож байна. Ийм байртай болсноор эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай иргэдийг эмнэлэгт эрүүлжүүлж, харин хэв журмын зөрчил гаргасан, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн бол эрүүлжүүлэх байранд авах юм. Албадан баривчилж саатуулах төвийн ашиглаагүй байгаа баривчлах хэсгийг засварлан нэгдсэн эрүүлжүүлэх байр болгож байгаа юм.
Нийслэл нэгдсэн эрүүлжүүлэх байртай болно
2016-01-27 07:55:00