Монголын Засгийн газар Арбитрын хоёр шатны шүүхэд ялагджээ
Монголын Засгийн газар Арбитрын хоёр шатны шүүхэд ялагджээ. Тодруулбал,Өмнөд Африк дахь Стандарт банкны мэдэлд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр очих шийдвэр гарчээ. “Эрдэнэт” үйлдвэр хоёр үйлдлээр Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг нэлээд хэд хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар хүлээж авсан байна. Одоогоос хэдэн жилийн өмнө “Жаст” компанийн захирал Ш.Батхүү нь 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ийн даргын гарын үсгийг “ашиглан” Английн “Стандарт” банкнаас авсан нийт 109 сая долларын зээлийн маргааныг шийдвэр ийн гарсан байна. Энэ маргаанаар Лондоны Арбитрын шүүх хуралдаан дөрвөн удаа болж, эхнийхээс бусдад нь “Стандарт” банк ялж, “Эрдэнэт” үйлдвэр ялагдал хүлээсэн байна. Гурван удаагийн арбитрын шүүх хуралдаанд “Стандарт” банк ялсан байна. Олон улсын арбитрт ялагдсан тухай шийдвэрийг манай засгийн газар хүлээж авсан хэрнээ өнөөдрийг хүртэл нам чимээгүй байна. Бодит нөхцөл байдал дээрээ Эрдэнэт үйлдвэрээ “Стандарт” банкинд алдах уу, эсвэл 51 сая ам долларын өрийг төр төлөх үү гэдэг шийдвэрлэх цаг үетэй тулаад байна.
2013 онд Ерөнхий сайд С.Баярын Засгийн газрын үед “Жаст”-ын Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларыг зээлэхдээ “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан зээл авсан байдаг. Тухайн үеийн ТӨХ-ны дарга, өнөөгийн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар болон одоогийн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн аав, “Эрдэнэт”-ийн экс ерөнхий захирал Ч.Ганзориг нар "Эрдэнэт" үйлдвэрийг “Жаст” группийн зээлийн барьцаанд тавьсан талаар мэдээлэл гарч байсан.
Тухайн мэдээлэл гарч эхэлсэн даруйд УМБГ-аас Д.Сугар, Ч.Ганзориг, Т.Очирхүү нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Дээрх эрхмүүд харин ““Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүтэй холбоотой асуудал огт байхгүй. “Эрдэнэт” үйлдвэр болоод УБТЗ-ыг өрөнд тавьж гарын үсэг зураагүй” хэмээн мэдэгдсэн. Эцэс сүүлдээ Ш.Батхүүг Нийслэлийн прокурорын газраас 2013 оны есдүгээр сарын 23-нд хорих шийдвэр гаргасан. Түүнтэй хамт Төрийн өмчийн хорооны хоёр томоохон албан тушаалтныг хорьж байсан. Мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүү “Жаст” групп гадаадын банкнаас зээл авахдаа ТӨХ, “УБТЗ” компанийн дарга нарын өмнөөс хуурамч баталгаа гаргасан. Төрийн өмчит компаниудын өмнөөс хуурамч бичиг, баримт бүрдүүлж, гарын үсгийг нь дуурайлгаж зурсан гэдгээ хүлээсэн гэсэн мэдээлэл гарч байсан.
Харин Стандарт банкнаас 140 сая ам.доллар зээл авахдаа бүрдүүлсэн материал ямар нэгэн хураамч гарын үсэг болон, бусдын гарын үсгийг дууриалгаж зурсан зүйл алга. Монголын засгийн газар нэр бүхий албан тушаалтануудад зээл авахад баталгаа гаргаж өгсөн нь нотлогдож байна гэсэн дүгнэлт гаргаж, Стандарт банкны талд шүүхийн шийдвэр гарсан байна.
Улмаар олон улсын арбитр дээрх 51 сая долларт багтах зээлийн хүүг хоногоор тооцож, сард 900 мянган долларын хүү төлөх шийдвэр гаргасан байна. Ингэснээр өдөрт 75 орчим сая төгрөг төлөх шаардлагатай болоод байна гэсэн үг. Түүгээр ч зогсохгүй“Стандарт” банк оны өмнөхөн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хөрөнгийг хураах, битүүмжлэх хүсэлтийг оны өмнө гаргажээ. Лондоны Арбитрын зүгээс “Стандарт” банкны уг хүсэлтийг хангасан талаар мэдээлэл гарч эхэллээ.