УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар тэтгэврийн нас болон татварын нэмэгдэлтэй хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байгаа. Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр болсон. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.
Чуулганы хуралдааны эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ “Татваруудаа нэгмөсөн ярихгүй юм уу.Олон улсын валютын сан гэдэг хадны мангаа урдаа барьчихаад тэднийх ингэж шаардсан гээд яваад байх юм. Нэртэйгээр нь монгол төрийн тамгыг Олон улсын валютын санд шилжүүлээд өг. О.Баасанхүү чи энд тэнд очиж, улс төрийн панз наймаа хийж явдагаа боль. Хэнтэй асуудал ярихаа таниар заалгахгүй. Микрофон ашиглаад хүн доромжилж байдгаа боль. МАХН-ыг эрх баригч намтай нийлж өөрөө л бужигнуулсан юм билээ ш дээ. Дотоод хэрүүлээ чуулганд нялах хэрэггүй. Улсын дээд шүүхээр явж өөрөө учраа ол” хэмээн хэллээ.