8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 3, 4, 10, 11-нд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

2018-02-01 13:29:59

Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг. Тиймээс энэ сарын 3,4,10,11-нд дугаарын хязгаарлалт хийх шийдвэрийг гаргасан байна. Хоёрдугаар сарын 3,10-нд тэгш тоогоор, 4,11-нд сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох юм байна. Мөн энэ үеэр томоохон худалдааны төвүүд маш их ачаалал авч түгжрэл, гацаа их үүсдэг. Тиймээс зургаан дүүргийн хэмжээнд 1-2 худалдааны өргөтгөсөн төвүүдийг үйл ажиллагаанд оруулах захирамж гарсан. Зарим захуудын үүдд замын хөдөлгөөнийг зохицуулах эрх бүхий ажилтныг ажиллуулна.  Зарим захуудын замыг, тухайлбал, “Нарантуул-2”, “Хүчит шонхор” захын урд талаас “Судалт төв”-ийн уулзвар хүртэлх замыг 08.00-17.00 цагт нэг чигийн хөдөлгөөнд оруулж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл